exercisesАнгли хэлний to be болон to have ашиглах дасгал ажил

Англи хэлний to be болон to have ашиглах дасгал ажил

English Learning Tips

Англи хэлний үйл үг дотроос хамгийн чухал хоёр нь “to be, to have” юм. Бид олон тѳрлийн нѳхцѳл байдалд үйл үг эсвэл туслах үйл үг болгож хэрэглэн хамгийн эхэнд сурдаг үйл үг учраас хамгийн чухалд тооцогддог. Wall Street English-д та “to be, to have” хоёрын гол үүргийг анхан шатандаа сурах ба хичээлийн явцдаа илүү гүнзгийрүүлж үзнэ. Одоо хоёр үйл үгийг хэрхэн хэрэглэх талаар харцгаая.

 

To be үйл үг

‘To be’ үйл үг нь бидний хамгийн эхэнд сурдаг үйл үг. Яагаад вэ гэвэл энэ үгийг маш олон тѳрлѳѳр хэрэглэж болдог. ‘To be’-г бид:

 

  • Нэр, нас, хаанаас гаралтай зэрэг хувийн мэдээлэл ѳгѳхѳд
  • Сэтгэл хѳдлѳлѳѳ илэрхийлэхэд
  • Хүн, газар эсвэл ямар нэгэн зүйлийг дүрслэхэд
  • Үргэлжилж буй цаг үүсгэхэд зориулсан туслах үйл үг болгох
  • Идвэхгүй ѳгүүлбэр үүсгэхэд

 

Үүнээс бид ‘to be’ үйл үг хэр чухал болохыг харж болно. Одоо хэрхэн ‘to be’ үйл үг үүсэхийг харцгаая.

 

Бүтэц

‘To be’ нь ѳѳрѳѳ Англи хэлний дүрмийн бус үйл үг бѳгѳѳд, энгийн одоо цагт байхдаа ч – am, are, is гэсэн ѳѳр хэлбэртэй байдаг.

Таны харж байгаачлан эдгээр нь бас ‘to be’ үйл үгийн Англи хэлэн дэх бидний байнгын хэрэглэдэг ярианы болон албан бус бичлэгт ордог хэлбэрүүд юм.

Энгийн одоо цагт үгүйсгэсэн хэлбэрт хувиргахыг хүсвэл ‘not’ залгадаг. Энэ нь бас ‘aren’t’, ‘isn’t’ гэсэн хэлбэрт хувирдаг.


“To be” ашиглан асуулт асуух үед, ѳгүүлэгдэхүүн болон үйл үгсийн байрыг солино.


“To be” үйл үгийн дүрмийн бус ѳнгѳрсѳн цагууд:


“To be” үйл үгийг ямар үед ашиглах тухай:

 

  1. Хувийн мэдээлэл ѳгч авалцахад: нэр, нас, тѳрсѳн газар, хаяг г.м. Жишээлбэл:
  • What’s your name? – My name’s
  • How old is he? – He’s
  • Where are they from? – They’re from Turkey.
  • What’s her job? – She’s an accountant.

 

   2. Одоо байгаа байдал болон юу мэдэрч буйгаа илэрхийлэхийн тулд. Жишээлбэл:

  • How are you today? – I’m very well, thanks.
  • We’re Is there anything to eat?
  • The kids are Why don’t we play a game?
  • You’re You should go to bed.

 

   3. Хүн, газар, юмсыг тайлбарлаж тодорхойлох үед. Жишээлбэл:

  • Paolo is tall and thin.
  • Mr and Mrs Dean are really kind and friendly.
  • What’s the weather like? – It’s cold and rainy..
  • Your car is much faster than mine.

 

   4. Одоо болж буй ирээдүйд болох үйл явдал, нѳхцѳл байдлыг үргэлжилсэн цагаар тайлбарлаж байх үед. Жишээлбэл:

  • You’re studying English.
  • What were they doing when you arrived? (were = the past of ‘are’)
  • I’ll be waiting for you at the entrance to the cinema.

 

   5. Одоо, ѳнгѳрсѳн, ирээдүйд болж байгаа эсвэл болж ѳнгѳрсѳн үйлдэлийн тусагдахуунд илүү анхаарах үед. Жишээлбэл:

  • Many types of wine are made in Italy.
  • This film was directed by Steven Spielberg.
  • The new version of this phone will be released next year.

 

“To Have” үйл үг

“To have” үйл үг нь Англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг. Учир нь нилээд олон нѳхцѳлд үйл үгээр ашигладаг ба бас нэгэн чухал туслах үйл үг юм.

“To have” дараахь утгуудыг илэрхийлж болно:

 

  • Эзэмших/ѳмчлѳх
  • Идэх эсвэл уух
  • Авах эсвэл ѳгѳх
  • Ямар нэгэн зүйл тохиолдох, ямар нэгэн ям хийх
  • Ямар нэгэн зүйл хийх
  • Тѳгс цагуудад (?) туслах үйл үг болно.

 

Бүтэц 

“To be” үйл үгийн адил “to have” нь дүрмийн бус үйл үг юм. Бүтэц нь:


Үгүйсгэсэн хэлбэрт оруулахын тулд бусад үйл үгтэй(to be-с бусад) адилаар ‘don’t/doesn’t’ хэргэлдэг.


Асуулт үүсгэхийн тулд ‘do/does’ ашиглана:


“To have” үйл үгийн ѳнгѳрсѳн цаг нь мѳн адил дүрмийн бус:


‘To have’ үйл үгийг ямар үед ашиглах тухай:

 

  1. Ѳѳрт байдаг эзэмшидэг зүйлийн тухай дүрслэх үед. Жишээлбэл:
  • You have two sisters, don’t you?
  • They have three factories in Poland.
  • Does he have an apartment or a house?

 

   2. Идэх эсвэл уух хоёрыг орлуулж хэрэглэх үед. Жишээлбэл:

  • have a coffee and a croissant for breakfast.
  • We’ll have the tomato soup as a starter please.
  • Let’s have a snack before the game.

 

   3. Ямар нэгэн зүйлийг авах эсвэл ѳгѳх үед.

  • He has a new role in the company.
  • We have some bad news.
  • You have a phone call from a supplier.

 

   4. Ямар нэгэн зүйл тохиолдох эсвэл ямар нэгэн зүйл хийх үед.

  • They have an exam on Monday morning.
  • have a shower before I go to bed.
  • When it’s hot I have a swim in the sea.

 

   5. Ямар нэгэн зүйл хийх үед.

  • She has her staff prepare a report once a month.
  • How often do you have your hair cut?
  • We are having our house painted at the moment.

 

   6. Тѳгс цагууд (?) бүюу тѳгс одоо цаг, тѳгс ѳнгѳрсѳн цаг гэх мэтийг үүсгэхэд туслах үѳй үгээр ашиглагддаг.

  • I’ve seen this film twice now.
  • They’ve lived here for nine years.
  • You had already left when I arrived.

 

‘Have got’

Ѳѳрт байдаг, эзэмшдэг эд зүйлээ ярихдаа ‘have’-н оронд хамгийн ихээр ‘have got’-г хэргэлдэг. Ихэвчлэн Америк англи Хэл бус Англи англи хэлэнд хэрэглэгддэг ба албан бус хэрэглээнд тооцогддог. Хэдийгээр утга ижил боловч бүтэцийн үүсэл нь асуулт болон үгүйсгэлд ѳѳрчлѳгддѳг.


‘Have got’-ын үгүйсгэсэн хэлбэр ‘not’ ашиглаж үүсдэг:

 

Асуух хэлбэрүүд ѳгүүлэгдэхүүн болон ‘have’ хоёрын байрыг солиж үүсгэнэ:


‘Have got’ хэрэглэх жишээнүүд:

Have you got a pen I can borrow?

He’s got, three sisters and one brother.

We haven’t got time to walk to the station.

I’ve got a meeting at 3 pm.

 

‘To be, to have’ гэсэн хоёр үйл үгээ ѳѳр ѳѳр нѳхцѳлд хэрхэн ашиглахыг сурсан тул ѳѳрийнхѳѳ чадах чинээгээр дасгал ажиллууд хийгээрэй. Дасгал ажлын хэсэгт байгаа дасгалуудыг эхнээс нь хийж болно. 

Илүү олон дасгалууд
Англи хэлний Must, Have to, Shall болон May-ын 12 ялгаа

English Learning Tips

Англи хэлний Must, Have to, Shall болон May-ын 12 ялгаа. Англи хэлэнд дүрэм журмыг илэрхийлэх олон өөр үгс байдаг. Тэдгээр үгсийг хэрэглэж буй нөхцөл байдлаас нь шалтгаалж ялгахад төвөгтэй байдаг. Тийм учраас ямар тохиолдолд аль үгийг хэрхэн зөв ашиглах талаар мэдэх нь чухал. Та энэхүү блогоос дээрх үгсийг хэрхэн зөв ашиглах талаар олж мэдээрэй.

Англи хэлний төлөөний үгс

English Learning Tips

Хэл сурч буй хүмүүст, ялангуяа анхан шатны сурагчдад тохиолддог хүндрэлтэй зүйл бол төрөл бүрийн төлөөний үгс сурах байдаг. Тэд жижиг үгс хэдий ч аливаа өгүүлбэрийн утгыг бүхлээр нь өөрчилдөг. Та аль төлөөний үгийг ашиглах дээрээ эргэлзэж байсан уу? Зарим өгүүлбэрийг хэлж байх үедээ he ашиглах уу эсвэл him ашиглах уу гэдгээ мэдэхгүй түгдэрч байна уу? Тэгвэл үргэлжлүүлэн уншиж Англи хэлний бүхий л төлөөний үгсийг давтаарай.