exercisesАнгли хэлний дүрмийн болон дүрмийн бус үйл үгс

Англи хэлний дүрмийн болон дүрмийн бус үйл үгс

English Learning Tips

Англи хэлний үйл үгийн цагуудыг хэрэглэхийн тулд үйл үгийн ѳнгѳрсѳн цагийг мэддэг байх ёстой. Бүх үйл үг суурь буюу анхны хэллэгтэй. Ихэнх үйл үг дүрмийн буюу энгийн ѳнгѳрсѳн болон төгс ѳнгѳрсѳн зэрэг нэгэн хэв маягийг дагаж тѳгсгѳлдѳѳ -ed авч хэрэглэгддэг. Гэвч заримдаа үйл үг ѳѳр тѳгсгѳлтэй байдаг ба үүнийг ‘Дүрмийн бус үйл үг’ гэнэ. Wall Street English-д суралцсанаар та дүрмийн болон дүрмийн бус үйл үгсийг хичээлийнхээ явцад суралцах ба ингэснээр танд сурахад, тогтооход хялбар болж байгаа юм. Дараах хүснэгтэд бүх тѳрѳѳс жишээ авч хэрхэн хэрэглэх, санах талаар дурдсан байгаа.

 

Үйл үгийн хэлбэрүүдийн тойм

Англи хэлний үйл үг бүр ѳѳрийн суурь хэлбэр, -ing хэрэглэсэн хэлбэр, энгийн ѳнгѳрсѳн цаг дээрхь хэлбэр мѳн төгс ѳнгѳрсѳн цаг дээрх хэлбэрүүдтэй байж болно.

Бид суурь хэлбэрийг дараах үед хэрэглэдэг:

  • энгийн одоо цаг. For example “They live in Rome.”
  • үндсэн хэлбэр. For example, “I want to learn English.”

 

Бид -ing (эсвэл нѳхцѳл үйл үг????) хэлбэрийг дараах нѳхцѳлд хэрэглэдэг: 

  • одоо үргэлжилж буй цагт. For example. “He’s working
  • үйл үгийг нэр үгийн оронд ашиглах үед. For example, Swimming is good for you.”

 

Бид төгс өнгөрсөн цагийн хэлбэрийг дараах нѳхцѳлд хэрэглэнэ:

  • тѳгс цагууд, жишээлбэл одоо тѳгссѳн цагт. For example, “I’ve finished
  • идэвхгүй хэлбэрт. For example, ”It was made in Japan”
  • тэмдэг нэр болгон хэрэглэхэд. For example. “The chair is broken

 

Дүрмийн үйл үгс

Англи хэлний дүрмийн үйл үгүүд энгийн ѳнгѳрсѳн болон төгс ѳнгѳрсѳн цагуудыг ѳѳрийн үндсэн хэлбэр дээр -ed нэмж бүтээдэг. Жишээлбэл:


Хэрвээ үйл үг гийгүүлэгч эсвэл -y-аар тѳгссѳн байвал -y-ыг -i болгон солиод -ed дагавар нэмдэг. Жишээлбэл:


Хэрэв үйл үг -e-ээр тѳгссѳн бол -d нэмэхэд л хангалттай. Жишээлбэл:


Дүрмийн үйл үг хэрэглэх жишээнүүд:

 

“Yesterday Jack studied all day.”

“Raul has accepted the job offer.”

“Have you finished yet?”

“We really liked the film we watched last night.”

 

Үйл үгийн тѳгсгѳлийн үсэг ямар байгаагаас шалтгаалж гурван ѳѳр янзаар -ed-г дуудах боломжтой.

Дүрмийн бус үйл үгүүд

Англи хэлэнд 200 гаруй дүрмийн бус үйл үг байдаг. Тэдгээрийг дѳрвѳн ангилалд хувааж үзвэл:

  • Нэгдүгээр бүлэг – үндсэн хэлбэр, энгийн ѳнгѳрсѳн цаг, past participle ижил үйл үгүүд
  • Хоёрдугаар бүлэг  – энгийн ѳнгѳрсѳн цаг болон past participle ижил
  • Гуравдугаар бүлэг – үндсэн хэлбэр, past participle ижилтэй үйл үгүүд
  • Дѳрѳвдүгээр бүлэг – үндсэн хэлбэр, энгийн ѳнгѳрсѳн цаг,  past participle бүгд ѳѳр үйл үгүүд

 

Дүрмийн бус үйл үг сурах хамгийн сайн арга бол бүлгээр нь сурах, энэ нь санахад илүү хялбар байдагтай холбоотой. дараагийн хүснэгтэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг дүрмийн бус үйл үгсийг орууллаа.

 

Нэгдүгээр бүлэг

ЖИШЭЭЛБЭЛ:

 

“Our car cost a lot of money but it’s always breaking down.”

“Pasha hurt himself in a soccer match last weekend.”

“My parents have let me stay out late tonight.”

“They put on their jackets because it was very cold.”

 

Хоёрдугаар бүлэг

Жишээлбэл:

 

“They had lunch at a Thai restaurant on Monday.”

“Have you heard the news about the train strike?”

“Tim has sent an email to all the suppliers.”

“Who won the match?” – “The Giants.”

 

Гуравдугаар бүлэг

ЖИШЭЭЛБЭЛ:

 

“He came back home at 4am on Saturday.”

“Suzi has become the Managing Director.”

“The dog ran into the garden after Lee opened the door.”

“Has Mrs O’Connor come back from lunch yet?”

 

Дѳрѳвдүгээр бүлэг

Жишээлбэл:

“The kids ate a lot of cakes at the party.”

“They drove to the airport and left their car there.”

“Has she taken her tickets yet?”

“I’ve written a letter of application for the manager’s job.”

 

Суралцах зѳвлѳгѳѳ

Дүрмийн бус үйл үгийг сураг хамгийн шилдэг арга юу вэ?

 

  • Цахим хичээл болон цахим дасгалын номон дээр гарч байгаа шинэ үйл үгүүдэд сайн анхаарал хандуулах
  • Шинээр гарч ирсэн үйл үгэнд ѳѳрѳѳ жишээ зохиох
  • Дасгал ажлын хэсэгт байгаа дүрмийн бус үйл үгийн дасгалуудыг хийх
  • Англи хэл дээр ѳдѳр тутмын тэмдэглэл хѳтлѳж ѳдѳрт хийсэн зүйлсээ бичих
  • Англи хэл суралцагчдад зориулсан ном унших. Номонд үйл үгүүд ѳнгѳрсѳн цаг дээр маш олон хэрэглэгдсэн байдаг. Тиймээс ном унших нь сурсан зүйлээ дахин шалгаж бататгах томоохон арга юм. Wall Street English-д таны уншиж болохуйц номууд байгаа гэдэгт итгэлтэй байна.
  • Нэг суултаар хэд хэдэн дүрмийн бус үйл үг цээжлэхэд анхаарах  
  • Ярианы ангиуддаа идэвхтэй сууж дүрмийн болон дүрмийн бус үйл үг хэрэглэх

 

Ѳнѳѳдрѳѳс дүрмийн ба дүрмийн бус үйл үг хэрэглэж эхлээрэй.

Илүү олон дасгалууд
Англи хэлний “Төгс өнгөрсөн цаг”-ийн хэрэглээ

English Learning Tips

Зөв мэдлэг эзэмшсэнээр Aнгли хэлний өнгөрсөн цагийг зөв ашиглахад давуу тал болно. Жирийн өнгөрсөн болон төгс одоо цагийн талаар та сайн мэдэж магадгүй.  Мөн өнгөрөн үргэлжилсэн цагийг ч сайн эзэмшсэн байж болно. Өнгөрсөн цагийн нэг хэлбэр болох төгс өнгөрсөн цагийг ашиглаж сурснаар цагуудыг хооронд нь харьцуулах, өнгөрсөн цагт хийгдсэн үйлдлийг илэрхийлэх чадварт суралцах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно. 

Англи хэлний төлөөний үгс

English Learning Tips

Хэл сурч буй хүмүүст, ялангуяа анхан шатны сурагчдад тохиолддог хүндрэлтэй зүйл бол төрөл бүрийн төлөөний үгс сурах байдаг. Тэд жижиг үгс хэдий ч аливаа өгүүлбэрийн утгыг бүхлээр нь өөрчилдөг. Та аль төлөөний үгийг ашиглах дээрээ эргэлзэж байсан уу? Зарим өгүүлбэрийг хэлж байх үедээ he ашиглах уу эсвэл him ашиглах уу гэдгээ мэдэхгүй түгдэрч байна уу? Тэгвэл үргэлжлүүлэн уншиж Англи хэлний бүхий л төлөөний үгсийг давтаарай.