exercisesАнгли хэлний “Төгс одоо цаг”- ийн хэрэглээ

Англи хэлний “Төгс одоо цаг”- ийн хэрэглээ

English Learning Tips

Англи хэлний үйл үгийн цагууд, тэр дундаа төгс одоо цагийг тогтооход бэрх, толгойн өвчин болж магадгүй. Түүнийг ашиглаж сурахын тулд нэлээд оролдлого шаардлагатай, дасгалууд дээр ажилласнаар эзэмшиж болно. Гэхдээ танд дуулгах сайн мэдээ байна. Та зарим нэг зүйлийн учрыг тунгаавал төвөггүй ойлгож, итгэл төгс хэрэглэх боломжтой. Та юу мэдэж байх ёстой вэ. Энэ талаар уншиж, олж мэднэ үү.

Төгс одоо цаг гэж юу вэ?

Төгс одоо цаг нь өнгөрсөн цагаас одоо цагийг хамрах хүртэлх агшинг тусгана. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн цагт болсон хэдий ч ооо цагтай холбоотой өгүүлэмжид түлхүү хэрэглэдэг. Тухайлбал, таны өнгөрсөн цагаас хойш одоог хүртэл хуримтлуулсан туршлага гээд өнгөрсөнцагт эхлүүлж одоо үргэлжилж байгаа, мөн одоод хамаарах саяхан болж буй үйл явдлыг хамруулж болно.

Үндсэн хэсэг нь төгс одоо цагийг хэрэглэхдээ өчигдөр, өнгөрсөндолоохоногт, 1995 онд зэрэг жирийн өнгөрсөн цагт хэрэглэдэг цаг хугацааг тусгасан үгүүдийг бид хэзээ ч хэрэглэдэггүйгээрээ онцлог. Үүний оронд бид дуусаагүй цаг хугацаатухайлбал, өнөөдөр,энэ долоо хоногт, энэжил, таны амьдралд гэх мэт үгийг цаг илтгэхдээ хэрэглэх аж.

Доорх жишээнүүдийг харьцуулъя:

 

Төгс одоо цагийг илэрхийлсэн өгүүлбэр яаж үүсэх вэ?

Бид төгс одоо цагийг “have” туслах үйл үг болон утга илэрхийлэх үйл үгийн өнгөрсөн цагийн үйлт нэрийн тусламжтайгаар үүсдэг. Жишээлбэл:

“You have been to New York.”

 

Асуух хэлбэрт туслах үйл үг “have” нь өгүүлэгдэхүүний өмнө орж өгдөг.

“Have you been to New York?”

 

Үгүйсгэх хэлбэр нь туслах үйл үгийн дараа not сул үг орсноор үүсдэг.

“You haven’t been to New York.”

 

Гуравдугаар бие дээр ашиглагдах үед туслах үйл үг болох “have” нь “has” болон хувирдаг.

Хүснэгтийг харвал, to have туслах үйл үг нь гуравдугаар бие дээр has болж хувирах аж. Хураангуй хариулт нь Тийм/үгүй.

 

Төгс одоо цагийг хэрэглэх гурван гол тохиолдлыг авч үзье.

1. Одоо болж буй үйлдэл

Бид энэ цагийг одоо болж байгаа, саяхан болж өнгөрсөн явдлыг лавлаж асуухад хэрэглэдэг. Ингэхдээ just, already, yet, still гэсэн үгнүүдтэй хавсарч ашиглана. Энэ тохиолдолд тухайн үйлдэл, нөхцлийн үр дүн одоо цаг дээр байх. Жишээлбэл:

I’ve lost my passport so I can’t get on the plane!

(Finished action in recent past – consequence now.)

(Энэ нь саяхан болж өндөрлөсөн үйлдлийг илтгэх юм)

 

Доор хэд, хэдэн жишээнүүдийг харъя.

Have you finished the report yet?

I haven’t seen Pablo today.

Sally has just gone out.

We’ve already had lunch.

They still haven’t delivered the goods!

 

2. Амьдралын туршлага

Бид өнгөрсөн одооцагийг одоо амьрал дээр болж буй, болоод өнгөрсөн, гэхдээ тодорхойгүй цаг хугацаанд болсныг илтгэх юм. Энэ цагийг үүсгэхэд “ever” үгийг асуултад хэрэглэх нь тогтмол байдаг. Үгүйсгэсэн хэлбэрт “never”-г хэрэглэнэ. Жишээлбэл:

Have you ever been to Montreal?

No, I’ve never been there.

She’s visited Australia three times!

We’ve never missed a flight, fortunately.

Has this team ever won a tournament?

 

Төгс одоо цагаар амьдралын гол туршлагуудыг дүрслэн харуулахдаа үйл явдлыг тоочохын тулд жирийн одоо цагаар илэрхийлдэг. Жишээлбэл:

He’s received three important promotions in his career. (present perfect)

The last one was for the position of CEO. (simple past)

 

3. Дуусаагүй үйлдэл

Бид төгс одоо цагийг мөн өнгөрсөнд эхлүүлсэн үйлдлээ одоо цагт үргэлжлүүлж байгаа үед ашиглана. Энэ цагийг үүсгэхдээ since- хойш, for- турш-г хэрэглэнэ.

We’ve lived here for 10 years.

They’ve been married for 25 years.

How long have you worked for this company?

It hasn’t rained for weeks.

You’ve had that car for ages.

 

Доорхыг харьцуулбал:

Төгс одоо болон жирийн одоо цагийг хэзээ ашиглах вэ?

Энэ хоёр цагийг ашиглахын тулд юуны өмнө та доорх асуултыг тавих хэрэгтэй.

Тухайн үйлдэл дууссан эсэх?

Үгүй бол төгс одоо цагийг хэрэглэ.

Тийм бол өөр асуултыг өөртөө тавина уу?

 

Энэ нь төгссөн утгыг илэрхийлж байна уу?

Тийм бол жирийн одоо цагийг хэрэглэ.

Үгүй бол төгс одоо цагийг ашиглана.

 

Таны харж буйгаар төгс одоо цагийг хэрэглээд сурсан тохиолдолд энэ цагийн талаарх гол гол зүйлийг сайн тогтоон авах хэрэгтэй. Сайтар тунгаасны дараа ашиглавал илүү хялбар. Хичээлийн гол хэсгүүдийг ашиглан хэл яриагаараа дамжуулан дасгал хийнэ үү!

WSE сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар янз бүрийн түвшний сургалтад заах хичээлүүдээс дээрх хоёр цаг бол төгс одоо болон жирийн одоо цагийн ялгааг харж болох юм. Тохиолдол бүр дээр ажиллахын тулд сонсох, ярих замаар хэвшүүлэх хэрэгтэй. Энд дарж, хичээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Төгс цагийг заасан дасгалууд дээр ажиллаж, тогтоохыг хичээгээрэй!

Илүү олон дасгалууд
Байдал төрхийг илтгэсэн үйл хавсрал буюу дайвар үг

English Learning Tips

Бид дайвар үгийг олон аргаар ашиглаж болно. Тухайлбал, бид аливаа зүйлийг хэр давтамжтайгаар хаана хийх гэдгийг тодорхойлж болно.

Англи хэлний харьцуулсан ба давуу зэрэг

Англи хэлээр анхлан ярьж сурахад Англи хэлний дүрэм бодоод байхгүйгээр бэлэн өгүүлбэрүүдийг ашиглаж болно. Wall Street English-ын арга барил нь