exercisesАнгли хэлний “Өнгөрсөнд үргэлжилж байсан цаг”

Англи хэлний “Өнгөрсөнд үргэлжилж байсан цаг”

English Learning Tips

Өнгөрсөнд үргэлжилж байсан цаг нь хамгийн гол цагуудын нэг бөгөөд англи хэлний өнгөрсөнд болсон үйлийг илтгэхэд ашиглана. Энэ цагийг хэзээ хаана хэрэглэх вэ? Энэ талаар авч үзье.

Өнгөрсөнд үргэлжилж байсан цагийг хэрхэн ашиглах талаар мэдсэнээр өнгөрсөнд болсон үйдлийг тэр дундаа ярьж байх хугацаанд ямар нэгэн урьд нь болж байсан зүйлийг илтгэхдээ энэ цагийг хэрэглэж болох юм.

Өнгөрсөнд үргэлжилж байсан цагийг яаж үүсгэх вэ?

Өнгөрсөнд үргэлжилж байсан цагийг ашиглаж сурснаар та өнгөрсөнд болсон үйл явдлыг зөв илэрхийлэх, тэр дундаа ярьж байх явцдаа болсон үйл явдлыг тодорхой дүрслэхэд хэрэглэнэ.

“You were reading a book.”

 

Асуух өгүүлбэр үүсгэхдээ туслах үйл үг болох be-г was, were хэлбэрт оруулж, мөн үйлийн эзэн:

Were you reading a book?”

 

Үгүйсгэх өгүүлбэрийг үүсгэхийн тулд туслах үйл үг “be”-ийн өнгөрсөн цагийн хувилбар болох was, were- ийн араас not-ийг залгана.

“You weren’t reading a book.”

 

Доорх хүснэгт дээрх зарим нэг жишээг үзнэ үү!

Хураангуй хариулт нь “Тийм/ үгүй”.

Тиймээс бид өнгөрсөнд үргэлжилж байсан цагийг хэзээ хэрэглэх вэ? Энэ цагийн үндсэн хоёр хэрэглээ байдаг.

 

1) Өнгөрсөнд тодорхой цаг хугацаанд болж буй үйлдлийг илтгэхэд хэрэглэнэ

At 4 p.m. I was reading a book.

 

Энэ нь дөрвөн цагаас өмнө ном уншиж эхэлсэн бөгөөд тухайн цагт үргэлжилж байсныг илтэнэ. Доор хэд хэдэн жишээг авч үзье:

What were you doing at 12:30?

We were having lunch at 12:30.

Jana was still sitting in the classroom at 5 p.m.

The children were having tea at 4:30 p.m.

The traffic wasn’t moving at all at 8 a.m.

 

2) Өнгөрсөн цагт болсон хоёр үйл дууссаныг харьцуулахад хэрэглэнэ

When I arrived, the children were waiting for me.

Энэ нь хүүхдүүдээд намайг ирэх хүртэлх хугацаанд хүлээж байсан гэх утгыг илэрхийлнэ. Бусад жишээнүүдийг харна уу!

I was falling asleep when I heard a noise downstairs.

They were just going onto the motorway when they got a flat tire.

Was it raining when you went out?

Mrs Evans was making a phone call when we went into her office.

 

Өнгөрсөнд үргэлжилж байсан цаг уу эсвэл жирийн одоо цаг уу?

Он тооллын дэс дарааллаар болсон үйлдлийг илэрхийлэхдээ жирийн одоо цагийг хэрэглэнэ. Жишээлбэл;

got uphad a shower then went downstairs for breakfast.

 

Хэрэв уншигчдад туслах үүднэс зарим нэг нэмэлт мэдээлэл өгөхийг хүсч байгаа бол өнгөрсөнд үргэлжилж байсан цагийг хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл;

When I went into the kitchen, my brother was making some bacon and eggs.

 

Өнгөрсөнд үргэлжилж байсан цаг нь түгээмэл хэрэглэгддэг цаг. Тухайн цагийг бүтээхэд тийм ч хэцүү биш бөгөөд хэл ярианд ашглахад хялбар. Одоо уг цагийн хэрэглээтэй холбоотой дасгал сургуулийг хийцгээе.

Энэхүү цагийг эзэмших хамгийн сайн арга бол англи хэлний бусад цагийн адил бүтэц үүсгэх дасгалуудыг хийх нь зүйтэй. Wall Street English-ээс санал болож буй сургалтад хамрагдсанаар англи хэлний цагуудыг сонсох, ярих дадлаар чөлөөтэй эзэмших боломжтой. Энд дарж нэмэлт мэдээлэл авна уу!

Илүү олон дасгалууд
Англи хэлний давтамж заасан дайвар үгс

English Learning Tips

Дайвар үг нь аливаа нэг үйл хэрхэн үйлдэгдсэнийг илэрхийлэхэд ашиглагддаг хэлний хамгийн чухал хэсгийн нэг юм. Бид дайвар үгийг үйлийн давтамжийг илэрхийлэхэд ашигладаг.

Do болон Make - Ялгаа нь юу вэ?

English Learning Tips

Do ба make үйл үгнүүд нь бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг. Гэхдээ Англи оюутнуудын хувьд үүнийг ямар тохиолдолд алийг нь хэрэглэх вэ гэдгийг мэдэхэд хэцүү байдаг.