Англи хэлний чадвараа сайжруулах 10 арга

English Learning Tips

2019 оны 4-р сарын 11

Бид төрөлх хэлээ сурахдаа сонсох, ярих, унших болон бичих гэсэн дарааллаар суралцдаг. Чөлөөтэй, бүрэн төгс харилцах чадвартай болохын тулд дээрх дөрвөн чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Сонсох болон унших нь хүлээн авах чадвар( Жишээлбэл: тухайн хэлний орчинд байгаа суралцагч бодит хэрэглээг хүртэх боломжтой.) Ярих болон бичих нь бүтээлч чадвар буюу хоёрдогч хэлийг сурч байхдаа тухайн хэлийг ашиглах явц юм. Эдгээр хэлний үндсэн дөрвөн чадварыг сайжруулахын тулд та өөрийгөө англи хэлтэй орчноор хүрээлүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Англи хэлийг өөрийн амьдралын нэг чухал хэсэг болгож гэр, ажил, чөлөөт цагаараа аль ч үед ашиглах хэрэгтэй. 

Англи хэлтэй орчинд хэл сурахад илүү хялбар. Дасгал сургуулилт их хийх тусам хурдан сайжрах болно. Анхлан суралцагчийн хувьд сонсох, ярих, унших болон бичих чадваруудыг эзэмших хэрэгтэй.

Сонсох: Сонсох нь аль ч хэлийг сурахад хамгийн чухал хэсэг. Сонсох чадвар нь яриаг ойлгох, алдаагүй ярихад туслахаас гадна олон үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс анхааралтай сонсож сурах хэрэгтэй. Жишээ нь: Сонсож байхдаа зөвхөн яаж хэлэгдэж байгааг нь бус мөн хэрхэн хэлж байгааг нь анхааралтай сонсох хэрэгтэй. Жишээлбэл:

  1. Дуу хөгжим – дуу нь хуучин эсвэл орчин үеийн, ер нь таны сонирхдог ямар ч дуу байж болно. Гэхдээ сонсож байх явцдаа дууны үгийг нь сонсохыг хичээгээрэй. Зарим тохиолдолд дууны үгийг унших нь тухайн дууг ойлгоход тусалдаг.
  2. Кино, телевизийн нэвтрүүлэг, мэдээний хөтөлбөр, энтертайнмэнт нэвтрүүлэг үзэх болон радио сонсох – Хуучны классикуудыг сонгож үзээрэй. Хэрвээ танд DVD байвал, та хэд хэдэн удаа давтаж үзэх боломжтой. Эхлээд хадмал үгтэйгээр киногоо үз харин дараа нь хадмалгүйгээр үзэж болно. Түүнчлэн гэртээ эсвэл утсан дээрээ Англи хэлээр радио сонсох боломжтой. Анхаарлаа төвлөрүүлж сонсохгүй байсан ч танд чихээ дасгахад туслах болно.
  3. Англи хэлний сургуулиуд эсвэл нийгэмлэг, группуудийн зохион байгуулдаг англи хэлээрх жүжиг, үзэсгэлэн, илтгэл зэргийг үзэх, оролцох.

  

Ярих: Ярих чадвар нь ихэнхдээ хэлний үндсэн дөрвөн чадваруудаас хамгийн хэцүү нь гэж тооцогддог. Гэхдээ та бага ч болов Англиар ярьж чаддаг бол хөгжилтэйгөөр ярих чадвараа хөгжүүлэх маш олон арга байдаг.

  1. Англи хэлтэй онлайн чатад элсэх: Сүүлийн жилүүдэд сошиал харилцаа холбооны хэрэгслүүд эрчимтэйгээр хөгжиж байгаа. Тиймээс интернет орчинд англиар хоорондоо харилцдаг чатуудад элсэх боломжтой.
  2. Өөртэйгөө ярьж, өөрийнхөө дуу хоолойг бичих. Өөрийнхөө дуу хоолойг бичих нь хөгжилтэй сонсогдож болох ч энэ дасгал дахин дахин сонсож хүссэн үр дүндээ хүрэхэд тусална.
  3. Хичээлээс гадуур найзуудтайгаа англиар ярих. Та групп үүсгэж найзуудтайгаа тоглоом тоглох, хоол идэх эсвэл чат бичих зэргээр англиар харилцаж болно.


Унших: Унших нь тархины боловсруулах үйл явц бөгөөд мэдээллийг боловсруулахад тодорхой хугацаа шаардагддаг. Эхлээд таны тархи дүрсээр харуулсан үг, хэлц үг болон хэллэгэд тохирох утгыг оноож тухайн уншиж буй эхэд гарч буй дүрэм болон хэлний бүтцийг ойлгодог. Хэрвээ та унших чадвараа сайтар хөгжүүлбэл энэ нь таны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх болно. Унших чадвараа сайжруулахын тулд доорх зүйлсийг унших боломжтой:

  1. Англи хэлээр ном болон цахим нийтлэлүүд унших:

Та өмнө нь төрөлх хэл дээрээ уншсан ном эсвэл кино, өгүүллэгүүд уншиж болно. Эхлээд уншихад хялбар номууд, хүүхдийн ном эсвэл комикс буюу зурган өгүүлэл уншаарай. Хэдийгээр та бүх үгийг нь мэдэхгүй байсан ч гэсэн номон дээрх зургуудаар тухайн мэдэхгүй үгийг ойлгож болно.

  1. Гар утас, компьютер болон таблетны үйлдлийн системийн хэлийг Англи хэл рүү өөрчлөх. Үйлдлийн системд оногдсон тодорхой үгс нь таныг шинэ үг сурахад туслах болно.


Бичих: Хэдийгээр бичих нь олон хүний хувьд хэцүү санагддаг ч, сахилга бат болон сурах хүсэл эрмэлзлээр бичихэд суралцаж чадна.

  1. Үг болон хэллэгүүдийг бичиж тэмдэглэх. Та өөртөө чухал, хэрэгтэй гэж санагдсан үг, хэллэгийг утга болон жишээтэй нь хамт бичиж тэмдэглээрэй. Хэрвээ тухайн үг хэллэг нь өгүүлбэрт байвал танд дараа нь санахад илүү хялбар байх болно. Мөн тэмдэглэлээ авч яваад үгээ ашиглах боломжтой.


Англи хэлээр блогт сэтгэгдэл бичих. Блог бол өдрийн тэмдэглэлийг дуурайлгасан цахим хуудас юм. Олон хүмүүс тодорхой сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, эсвэл ямар нэг зүйлийг тайлбарлах зорилгоор блог хөтөлдөг: Жишээлбэл, ороолт нэхэх, ойлгоход төвөгтэй техникийн эсвэл философийн асуудлуудыг бичдэг. Эдгээр бүх блог нь интерактив буюу уншигч болон бичээч хоорондоо харилцах боломжтой гэдгээрээ онцлогтой. Ингэхдээ уншигч сэтгэгдлээ бичиж үлдээх эсвэл нийтлэл дээр гарч буй санаанд маргаан дэвшүүлж болдог. Та хэдийгээр блогт сонирхолгүй байсан ч таны сонирхлыг татсан блогуудыг олж магадгүй. Хэрвээ тэгвэл зүгээр л ямар нэг сэтгэгдэл бичихээр оролдоод үзэх хэрэгтэй. Тухайн блогийн агуулгын талаарх үзэл бодол, юу мэдэрч байгаагаа илэрхийлэхийн тулд заавал их мэдлэгтэй байх шаардлагагүй.  Дээр дурдагдсан бүх аргуудыг нэгтгэвэл ердөө л Давтах! Давтах! Давтах! буюу байнга давтсанаар өөрийн англи хэлний чадвараа сайжруулах юм. Сурах арга барил, төрөлх хэлнээс үл хамааран гадаад хэл сурах, төгс эзэмших гол арга нь тухайн сурч буй хэлээ аль болох тогтмол их давтах юм.