Би яагаад Англи хэл сурах ёстой вэ?

English Learning Tips

2019 оны 6-р сарын 03

Англи хэлийг “Боломж олгох хэл“ гэж нэрлэдэг.

Яагаад гэж үү? Яагаад гэвэл Англи хэлийг дэлхийн бараг бүх улс орнуудад тодорхой хэмжээгээр ашигладаг. Англи хэл хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд тань туслах болно.

Ихэнх насанд хүрсэн хүмүүс, Англи хэлийг өөрсдийн амьдралд хэрхэн нэмэр болохыг бодолгүйгээр сурч эхэлдэг байна.

Одоогоор Англи хэл ажил хэргийн ертөнцөд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа ба барагцаагаар, дэлхийн 60 гаруй улс орнуудад үндсэн хэл болдог. Түүнчлэн бусад улс орнуудад амьдарч байгаа хүмүүс Англи хэлийг хоёр дахь хэлээ болгон ашиглаж байдаг байна.

Англи хэл өөр өөр орчинд хэрхэн хэрэг болох талаар харуулая.

Бизнесийн орчин дахь Англи хэл:

Эдийн засаг болон бизнесийн даяарчлалаас үүдэн ихэнх компаниуд гадаадын худалдан авагчидтай холбогдон харилцахын тулд Англи хэлтэй ажилчдыг сонгон шалгаруулж авдаг байна.

Ямар ч компани өөрсдийн мэргэжлийн ажилтныг авахдаа, санал болгосон ажлыг хэрхэн мэргэжлийн түвшинд хийхээс гадна тухайн ажилчин Англи хэл хэр сайн эзэмшсэн гэдгийг хардаг байна. Тиймээс, та Англи хэлийг сайн эзэмшсэнээр;

– Ажлын илүү боломжууд нээгдэнэ. Ялангуяа, худалдаа наймаа, захиргаа, маркетинг, банк, харилцаа болон орчуулгын албаны ажил гэх мэт газруудад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нээж өгнө.

-Олон улсын байгууллагуудад ажилд орох боломжийг нээж өгнө

– Ажилд орсны дараа, тушаал дэвших болон цалингаа нэмүүлэх боломжуудыг нээж өгнө.

 

Шинжлэх ухааны салбарт:

Эрдэм шинжилгээний ажилчид эрдэм шинжилгээний нийтлэл боловсруулан гаргах эсвэл бусад эрдэм шинжилгээний ажилчидтай нүүр тулан уулзаж, хурал цуглаанд оролцон нээж илрүүлсэн судалгаагаа бусдад танилцуулах, эрдэм шинжилгээний ажлаа цааш үргэлжлүүлэхэд хэрэгтэй.

Технологийн салбарт:

Дэлхий дээрх технологийн дэвшилтэт улс орнууд (Жишээ нь Япон Улс) Англи хэлийг, өөрсдийн гаргасан шинэ дэвшилтийг бусдад хүргэхдээ ашиглаж байна. Цахим хуудсан дээрх ихэнхи мэдээлэл нь Англи хэл дээр бичигддэг. Тиймээс Англи хэлийг эзэмшсэнээр интернет орчин дахь бүхий л мэдээлэлд хүрэх зам нээгдэж байгаа юм.

Цаашилбал, ямар ч орчуулга шаардахгүйгээр тухайн хэлэлцүүлэгт оролцож саналаа илэрхийлж болох юм.

Боловсролын салбарт:

Англи хэл дэлхийн шилдэг их сургуулиудад сурахад гол түлхүүр болж өгдөг. Дэлхийд танигдсан тэдгээр шилдэг их сургуулиудад суралцах хүсэлтэй байна уу?

Хэрвээ тийм бол, Англи хэлээр ярьж сурах шаардлагатай. Harvard-ын их сургууль, Oxford-ын их сургууль, Cambridge-ийн их сургууль, Massachusetts-ын технологийн институт зэрэг нь дэлхийн топ 10 их сургуулийн төлөөлөл. Эдгээр сургуулиудын алийг ч төгссөн ямар ч мэргэжлээр чадварлаг боловсон хүчин болох боломжтой.

Уран зохиолын салбарт:

Дэлхий дээрх алдартай зохиолчид ихэвчлэн Англи хэл дээр бүтээлээ туурвисан байдаг. Тэдний шилмэл зохиолуудийг улс орон бүр өөрийн хэл дээр орчуулан нийтэд хүргэдэг. Гэвч тухайн зохиолыг Англи хэлээр уншихыг зөвлөж байна. Учир нь зохиолчын хүргэх гэсэн санааг илүү сайн ойлгох давуу талтай. Зарим тохиолдолд орчуулгын алдаа болон утга зүйн найруулга дутмагаас болж хүргэх гол агуулга өөрчлөгдсөн байдаг.

Орчин цагийн соёлд:

Дэлхий дээрх хамгийн хандалттай кино, дуу болон номнууд Англи хэлээр хүрч байна. Киноны доор урсах орчуулгагүйгээр үзэж ойлгох, өөрийнхөө хамгийн дуртай дууны үгийг орчуулахгүйгээр ойлгох сайхан биш гэж үү?

 

Дээр дурьдсан шалтгаанийг эс тооцвол, Англи хэлийг сурах хөгжилтэй!

Шинэ найзуудтай болж, олон орнуудаар аялаж тэдний соёл, зан заншилтай танилцаж, өөрийн заяаны ханьтайгаа учирахыг ч үгүйсгэхгүй.

Гадаад хэл сурахад цаг хугацаа болон таны итгэл зүтгэл хэрэгтэй!

Англи хэл сурах аянд өөрийгөө сориход бэлэн үү?

Англи хэл сурцгаая.