Англи хэлний зөв бичих чадварыг сайжруулах зөвлөмж
2019 оны 5-р сарын 20
Хүмүүс өгүүлбэрийн идэвхгүй хэлбэрийг дурдахыг сонсоод агуулгыг нь бодож байсан уу? Эсвэл үүний хэрэглээг ойлгож байгаа хэдий ч хэрэглэхэд хэцүү гэж бодож байсан уу? Өгүүлбэрийн идэвхгүй хэлбэр нь Англи хэлэнд их хэрэгцээтэй бүтэц юм. Ялангуяа үүнийг хэрэглээд сурчихвал ажлын талбар дээр яг л унаган англи хэлтэй хүнтэй ижил сонсогдох болно. Тийм учраас та энэхүү өгүүллийг үргэлжлүүлэн уншсанаар өгүүлбэрийн идэвхгүй хэлбэрийг сурч, хэрэглээнд оруулах боломжтой.
Та өөрийн англи хэлний бичих чадварыг дээшлүүлж, өгүүлбэрийг зөв алдаагүй бичиж сурмаар байна уу?
Англи хэлний бичих чадварыг дээшлүүлэх зөвлөмжүүдийг бид доорх хэсэгт бэлдсэн байгаа:
1. Чадах хэмжээгээрээ унших
Бид сонсох ярих чадвар зайлшгүй хамааралтай гэж боддог. Унших бичих хоёр мөн адил хоорондоо хамааралтай. Тиймээс өөрийн зөв бичих чадварыг дээшлүүлэхийн тулд чадах хэмжээгээрээ юм унших нь чухал. Энэ нь таны үгсийн сан, дүрэм, өгүүлбэр бүтээх чадваруудыг дээшлүүлэхээс гадна өөрийн бодол санааг илэрхийлэх олон арга байдгийг харуулах болно. Жишээлбэл: Гэр доторхоо бичгэн хэлбэрээр дүрслэх, эсвэл өөрийнхөө талаар бичих шаардлагатай бол үүнтэй ижил сэдвүүдийн (Ном зохиол, сонин нийтлэл, сэтгүүл гэх мэт төрөл бүрийн эх сурвалжаас бусад хүмүүсийн бичсэн намтар, гэр доторхоо дүрсэлсэн жишээ г.м) унших нь таны зөв бичих чадварыг дээшлүүлэхэд тустай. Бичихийг хүссэн сэдвийнхээ ойролцоо жишээнүүдийг уншиж өөрөө бичихийг оролдож болно. Ингэснээр юу ч уншаагүй байхдаа бичсэнээс хамаагүй хялбар байхыг анзаарах болно. Бидний нийтэлсэн зарим блогуудаас энд дарж уншаарай!
2. Англи хэлний толь бичиг авч явах
Үүгээр та шинэ үгсийн утгыг харж, үүний эсрэг эсвэл ойролцоо утгатай үгсийг суралцах боломжтой. Үр дүнд нь та үг давтах/өгүүлбэр давтах алдаа гаргахаас сэргийлж, өөрийн харилцааны чадвараа сайжруулах болно.
3. Хэлний дүрмийг судлах
Хэлний дүрмийг “сурах” шаардлагагүй хэдий ч дүрмийн дасгалууд дээр ажиллаж өөрийн англи хэлний зөв бичих чадварыг өсгөж болно. Үүнээс гадна хэлний дүрэм ярианы хэлнээс бичгийн хэл дээр илүү ач холбогдол үзүүлдэг. Учир нь бичгийн хэл ярианы хэлийг бодвол илүү нарийн бүтэцтэй байдаг.
4. Зөв бичгийн дүрмийг гүйцэтгэлийн өмнө ба дараа шалгах
Өөрийн эх хэл дээр алдаа ихтэй өгүүлэл уншихад ямар байдаг вэ? Зөв бичгийн дүрмийн олон алдаа гарч ирвэл хэдий сонирхолтой сэдвийг хүртэл утгагүй болгодог. Бид ихэнхдээ бичсэн зүйлээ бусдад хүргэх зорилгоор бичдэг.
5. Англи хэл дээр тэмдэглэл хөтлөх
Англи хэл дээр тэмдэглэл хөтөлснөөр бичгийн хэлийг өдөр тутам ашиглах боломжийг өөртөө олгож болно. Өөрөө өөртөө бичиж байгаа учир танд сэтгэл ханамжийг авчрах болно. Өөрийн бичиж буй зүйлээ хэт нарийн боловсруулах шаардлагагүй бөгөөд хялбар хэлбэрээр бичиж болно.
6. Өөрийн бичсэн энгийн хялбар өгүүлбэрүүдийг нарийн боловсруулах
Англи хэлэнд өгүүлбэрийн таван ерөнхий бүтэц байдаг:
- Субъект – Үйл үг(John studies; My friend is playing )
- Субъект – Үйл үг – Объект(I like apples; Mary reads novels)
- Субъект – Үйл үг – Тэмдэг нэр (Jenny is happy; Linda is pretty)
- Субъект – Үйл үг –Нөхцөлт үйл үг(She speaks fluently; These flowers are everywhere)
- Субъект – Үйл үг – Нэр үг(My father was a chemist, You are a student)
Дээрх өгүүлбэрүүдийг нарийн боловсруулсан жишээг доороос уншина уу:
- John, my brother, studies at home. My long-life friend is always playing.
- These small white flowers are everywhere during the summer. My father, who passed away several years ago, was a well-known chemist.
7. Параграф цэгцлэх
Англи хэлний зөв бичих чадварыг дээшлүүлэх нэг үр дүнтэй арга бол аливаа параграф (Paragraph) эхлүүлэхдээ үүнд өөрийн бичиж буй сэдвийг илэрхийлсэн өгүүлбэрээр эхлүүлэх явдал юм. Үүний араас тухайн сэдвийн агуулгыг дэмжих тулгуур өгүүлбэрүүдийг оруулж ирнэ. Мөн хамгийн сүүлд нь дүгнэлтээ бичнэ. Дүгнэлтэд ихэвчлэн тухайн сэдвийн гол хэсэгт дурдсан агууламжийг тоймлож нэг бадагт (Paragraph) багтааж оруулдаг. Та бадаг хоорондын шилжилтийг зөв боловсруулж сурснаар өөрийн илэрхийлж буй утга санаа хоорондын харилцааг түгдрэлгүй бичиж сурах болно.
8. Өгүүлбэрийн бүтцийг тодорхойлох
Та хэдий энгийн өгүүлбэр бичиж байсан ч үүний утга санааг зөв тод илэрхийлэхийн тулд бичихээсээ өмнө үүнд төлөвлөлт хийх хэрэгтэй. Өгүүлбэрийн төлөвлөгөө бичих маш олон арга байдаг бөгөөд аль аргыг хэрэглэх нь таны өөрийн зохион байгуулалтаас хамаарна.
9. Өөрийн бичсэн зүйлсийг бусдад уншуулах
Өөрийн бичсэн зүйлийг англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүнд, эсвэл англи хэлний багш, зааварлагчаар уншуулснаар дүрмийн буюу бичгийн алдаа, мөн бадаг (Paragraph) дунд гарсан бүтцийн алдааг засах боломжтой болно. Англи хэл дээр бичиж сурах нь тийм ч амархан зүйл биш билээ. Гэхдээ тууштай хөдөлмөрлөж, үр бүтээмжтэй суралцваас та Англиар чөлөөтэй бичиж сурах болно. Эхлээд энгийн өгүүлбэр бичээд, дараа нь илүү ахисан түвшний өгүүлбэр бичиж та өөрийгөө сорьж үзээрэй! Бидний бэлтгэсэн шалгалтыг бөглөж үзээд, өөрийнхөө Англи хэлний түвшинг мэдэж аваарай. WSE-ын дадлагын хэсэгт байрлах хөгжилтэй тестүүдийг бөглөөд үзээрэй. Энэ тестүүд танд уншиж мэдсэн зүйлсийг ойлгоход нэмэр болох болно.