Хэрхэн Англи хэлээр бичих чадвараа сайжруулах вэ?

English Learning Tips

2020 оны 2-р сарын 29

Та Англи хэлээр бичих чадвараа сайжруулж, илүү сайн бичдэг болохыг хүсч байна уу? Хэрвээ тийм бол эхлээд сайн уншигч болох хэрэгтэй. Яагаад гэвэл бид уншиж сурсан зүйлээ бичгээр илэрхийлдэг.

 

Дээрх зөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийн тулд:

  • Унших дадалтай болох
  • Сайн бичээчдийн болон өөрийнхөө өдөр тутмын амьдралтай холбоотой материалуудыг сонгож унших. Жишээлбэл, тэмдэглэлүүд, сонины нийтлэлүүд, цагийн хуваарь, товхимлууд гэх мэтчилэн.
  • Өөртөө унших цаг гаргаж сурах. Өдөр бүр тогтмол уншсанаар таны үгийн баялаг мөн хэл зүйн /дүрмийн/ мэдлэг сайжрах болно. Та дэлгүүрт дугаарлаж байхдаа, унтахын өмнө, тээврийн хэрэгслээр зорчихдоо гээд хэзээд ном унших боломжийг өөртөө бүрдүүлэх боломжтой.
  • Өөрийнхөө дуртай, сонирхдог зүйлээ унш. Гэсэн хэдий ч хааяа өөрийгөө сорьж огт өөр төрлийн зүйл унших нь сонирхолтой бас үр дүнтэй байна.
  • Зохиолч өөрийн бичвэртээ үгсийг хэрхэн чөлөөтэй ашиглаж, ямар төрлийн хэлц болон өгүүлбэрийн бүтэц ашиглаж байгааг анхааралтай ажиглах хэрэгтэй.

 

Хэрвээ дээрх зөвлөгөөг дагаснаар сайн бичээч болж чадах уу? гэж асуувал хариулт нь мэдээж “Тийм”. Бичих чадварыг эзэмших болон заахад хэцүү боловч үүний хажуугаар уншиж сурах нь танд олон талаар туслах болно. Жишээлбэл;

  • Урам зоригийг тань нэмэгдүүлнэ
  • Таны ерөнхий мэдлэгийг тэлээд зогсохгүй мөн хэлний мэдлэгийг ч сайжруулна
  • Үгийн баялгийг нэмэгдүүлнэ
  • Бичээчийн бичлэгийг хэлбэрийг анализ хийж, ажиглаж уншсанаар таны өөрийн бичлэгийн хэлбэр болон хэл зүй илүү сайжирна.

 

Та магадгүй юу ч хамаагүй зүйл уншихад бэлэн байгаа боловч унших зүйлээрээ дамжуулан хэлний мэдлэгээ хэрхэн сайжруулах талаар тодорхой ойлголтгүй бол дараах аргууд танд туслах болно.

Хэрвээ уншиж байх явцад танд танил бус, мэдэхгүй үгс харагдвал дараах аргуудыг ашиглаж болно.

  • Ихэнх эх болон бичвэрүүд нь зураг эсвэл өөр төрлийн дүрслэл агуулдаг бөгөөд эдгээр нь тухайн эхэд байгаа тодорхой үгсийн утгыг ойлгоход түлхүүр болдог.
  • Мэдэхгүй үгсээ анхааралтай хараарай. Ингэхдээ тухайн үгний угтвар, дагавар, нөхцөл болон танд утгыг нь тайлж өгч чадахуйц шинж тэмдгүүд байгаа эсэхийг ажигласнаар үгийн утгыг илүү хялбархан мэдэхэд туслах болно.
  • Мэдэхгүй үгнээсээ болж зогсолгүйгээр үргэлжлүүлэн уншаарай. Заримдаа хам сэдэв танд мэдэхгүй үгээ сурахад тань тусалдаг.
  • Уншиж эхлэхээсээ өмнө гарчиг болон унших гэж буй зүйлтэйгээ холбоотой өөрийнхөө мэдэх бүх зүйлийг бодохыг хичээгээрэй. Мөн түүнчлэн доторх зурагнууд, хүснэгтүүд, диаграммууд зэргийг ажигласнаар унших гэж байгаа зүйл тань юуны тухай болохыг таах боломжтой.
  • Эхийг зохион байгуулалттай бичих үгсийг сур: Эдгээрийг сурснаар бичээч/ зохиолч бичвэрийнхээ өөр хоорондоо ялгаатай хэсгүүдийг ямар холбох үгсээр холбосон төдийгүй ямар бүтэц ашиглан өөрийн бодол санаагаа цэгцтэйгээр илэрхийлснийг харах боломжтой.
  • Уншиж байгаа зүйлийнхээ ерөнхий агуулгыг ойлгохын тулд гүйлгэж унших техникийг ашиглах хэрэгтэй. Энэхүү техник нь аливаа эхийн гол санаа нь ерөнхийдөө 3 удаа давтдаг зарчим дээр тулгуурласан байдаг. Тухайлбал, гол санаа нь;
  • Эхлэл буюу оршил хэсэгт товчхон
  • Гол бүлэгт дэлгэрэнгүй
  • Дүгнэлт хэсэгт ахин товч дурдагддаг.


Мөн сайн бичигдсэн параграф болгоны эхний өгүүлбэр нь сэдвийг ерөнхийд нь илэрхийлсэн topic sentence байх бөгөөд үүнээс үргэлжлэн гол санаа нь илүү дэлгэрэнгүй болж ирдэг. Тиймээс аливаа параграфын эхний өгүүлбэрийг уншихад л тухайн уншигч яг юуны талаар унших вэ гэдэг ойлголтыг авдаг гэсэн үг юм.

Харин та илүү дэлгэрэнгүй мэдээллийг эхээс хайхын тулд scanning буюу гол мэдээллийг хайж олж унших аргыг хэрэглэх нь зүйтэй. Ихэнхи хүмүүс интернет орчинд мэдээлэл хайхдаа энэ аргыг ашигладаг бөгөөд дараах алхмуудыг дагуу унших хэрэгтэй.

  • Өгүүлбэрт байгаа үг болгоныг унших шаардлагагүй
  • Гарчиг болон дэд гарчгууд нь эх юуны тухай өгүүлэх талаарх таамгийг танд төрүүлдэг
  • Хэрвээ уншихаасаа өмнө яг юуг олж мэдэхийг хүсч байгаа тэмдэглэж байгаад унших тохиолдолд илүү тодорхой мэдээллийг хайх ба шаардлагагүй хэсгүүдийг шууд алгасч болно.
  • Scanning уншлагыг толь бичгээс үг хайх, лавлахаас утасны дугаар шүүх, хоолны жор харах үедээ давтах боломжтой.

 

Эдгээр аргууд нь танд бичих чадвараа сайжруулахад туслах нь эргэлзээгүй.

Та манай түвшин тогтоох шалгалтыг өгч өөрийн Англи хэлний түвшингөө тодорхойлоорой.