Англи хэлний дүрмийг хэрхэн хялбархан сурах вэ?
2019 оны 6-р сарын 17
Та Англи хэл сурч эхлэхээр төлөвлөж байна уу? Мөн өөр хоорондоо харилцахын тулд маш олон дүрмийг сурсан байх хэрэгтэй хэмээн бодож байна уу? Үүнийг уншаад та дүрмийг нэгдүгээрт тавилгүйгээр Англи хэлэндээ сайн болох арга зам байдаг гэдгийг мэдэх болно. За ингээд Англи хэлний дүрмийг хялбархан сурах зарим зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
Дүрэм гэж юу вэ?
Дүрэм гэдэг нь хэлний бүтцийг тайлбарладаг дүрмийн цогц юм. Энэ нь ямар ч хэлэнд чухал хэдий ч, та ярихын тулд дүрмийн мэргэжилтэн байх шаардлагагүй. Тухайлбал, та машины үйл ажиллагааны механикийн талаар мэддэггүй мөртлөө өдөр бүр машин унадаг шүү дээ.
Таны төрөлх хэлний дүрэм
Та өөрийн төрөлх хэлээ хэрхэн сурсан талаараа бодоод үз л дээ. Эхний хэдэн саруудад та хэлтэйгээ танилцаж, сонсож, дараагаар нь сонссон зүйлээ цээжилж, тогтоож эхэлсэн. Үүний дараа та сонссон авиануудаа нийлүүлэн үг хэлэх чадвартай болсон. 2 настайдаа ихэнх хүүхдүүд 2-3 үгийг нийлүүлэн холбож чаддаг ба харин 4 настайдаа нийлмэл өгүүлбэрээр ярьж чаддаг болдог байна. Энэ насандаа та ямар нэгэн дүрэм суралгүйгээр ярьж чадна. Та маш их алдаа гаргах хэдий ч өөрөө түүнийгээ засна. Ямар ч алдаагүй ярьдаг болох хүртлээ та хэлсэн үг, өгүүлбэрээ давтсаар л байх болно.
Та хэзээ дүрэм сурах хэрэгтэй вэ?
Дахиад хүүхэд хэрхэн өөрийн төрөлх хэлээ сурдаг жишээн дээр авч үзэхэд тэд сургуульд орохдоо аль хэдийн ойлгож, ярьж сурсан байдаг гэж хэлж болно. Энэ үед бид өөрсдийн ойлгосон зүйлээ илүү бататган, бэхжүүлж сурдаг.
Wall Street English-д англи хэлний дүрмийг хэрхэн хялбархан сурах вэ?
Хэл сурах энэхүү хүүхэд насны үе шатыг ойлгосноороо насанд хүрсэн хүмүүс хэрхэн хоёрдогч хэлийг сурахад тусална. WSE арга дараах ижил зарчимыг баримталдаг. Үүнд:
- Эхнээсээ англиар ярьдаг орчноор хүрээлүүл
- Ямар ч түвшинд хамгийн хэрэгтэй чадвар учир сонсох нь бүх хичээлийн үндэс суурь болдог
- Сонсож сурсныхаа дараагаар ярьж сур. Яг л хүүхдүүд шиг, та маш олон алдаа гаргасан ч өөрөө түүнийгээ засна.
- Үүний дараагаар та шинэ сурсан хэлээрээ уншиж, хэрхэн бичихэд хүртэл суралцана.
- Дадлага хий. Тухайн хэлийг ийнхүү байгалийн жамаар нь эхнээс нь сайн дадлага хийснээр шинэ үг болон хэлц үгнүүд цаанаасаа гарч ирдэг болно.
- Яг л хүүхдүүд шиг сурч мэдсэнийхээ дараагаар үүнийгээ дасгал хийснээр илүү сайн ойлгох болно.
Дүрэм нь хэдийгээр тухайн хэлийг сурах салшгүй нэг хэсэг ч гэсэн тухайн хэлний үндсэн элемент биш ба та төдийлөн хичээнгүй сурах хэрэгтэй. WSE-д суралцсанаараа та дүрмийг хэрхэн хялбар сурах аргад суралцах болно.