Англи хэлийг шантралгүйгээр сурах шилдэг 3 арга

English Learning Tips

2021 оны 9-р сарын 08

Танд Англи хэлийг удаан хугацаанд амжилттай суралцах хэцүү байна уу?

Англи хэл сурах нь мэдээж маш амар зүйл биш бөгөөд хүн бүрээс тууштай урам зоригтой байхыг ихээхэн шаарддаг. Та уг нийтлэлээс хэрхэн шантралгүйгээр Англи хэл суралцах талаар уншиж мэдээрэй.

 

1. "Яагаад?" гэдэгтээ хариулах

Та яагаад Англи хэл сурахыг хүсэж байгаагаа ойлгохын тулд хэсэг хугацаа зарцуулаарай. Энэ нь таны албан тушаал эсвэл нийгмийн байр сууриа сайжруулах зорилготой тань холбоотой юу? Магадгүй энэ нь та илүү олон хүмүүстэй холбоо тогтоож, өөрийн танилын хүрээгээ өргөжүүлэх боломж байж ч болох юм.

Ямар ч шалтгаан байсан таны хувьд тодорхой байх нь хамгийн чухал. Шалтгаанаа бичээд өдөр бүр харах боломжтой газар байрлуулан зорилгодоо аль хэдийн хүрсэн мэт  төсөөлж, амжилтад хүрэх эерэг сэтгэл хөдлөлийг өөртөө бий болгоорой. Суралцах цаг ирэхэд та хэдийн эрч хүчтэй бөгөөд бэлэн байх болно.

 

2. Зөв төлөвлөгөө гаргах

Англи хэл сурах нь фитнессийн бэлтгэлтэй адил. Та зорилгодоо хүрэхийн тулд урт хугацаанд дагаж мөрдөх боломжтой, мөн өөрт тань тохирсон төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Тууштай байдал бол амжилтын түлхүүр бөгөөд хүн бүрд өөрийн гэсэн суралцах арга барил бий. Сургалтын олон арга техникийг ашиглаж, өөрт хамгийн тохиромжтой үедээ суралцах боломжийг суралцагсдадаа олгосноор Wall Street English – ийн хамт олон бид, таны гаргаж байгаа ахиц дэвшлийг тууштай хянан өдөр тутмын бичил зорилгоо биелүүлэхэд тань илүү хялбар болгож тусалдаг.

 

3. Мэргэшсэн багш болон зөв орчинг сонгох

Таны хийх хэрэгтэй хамгийн чухал зүйл бол зөв, найдвартай хүмүүстэй нэгдэх юм.

Биеийн тамирын зааланд ижил зорилготой хүмүүстэй нэгдсэнээр илүү урамтай шаргуу ажилласаар амжилтад хүрдэгтэй зүйрлэж болох юм.

Хамт олны нэгэн хэсэг болсноор, таны суралцах үеийн бэрхшээлүүдтэй мөчид тань тэд үргэлж дэргэд тань байх болно. Нөхөрсөг зөвлөгөө, бүтээлч туслалцаа авах боломжтой байх нь хурдан ахиц дэвшил гаргахад үнэлж баршгүй чухал.

Wall Street English нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арга барилыг санал болгодог бөгөөд та биднийг сонгосноор сурч мэдсэн зүйлсээс ашиг тус хүртэж улмаар амьдралдаа илүү сэтгэл хангалуун болох болно.