Англи хэл сурах хамгийн сайн арга юу вэ?

English Learning Tips

2019 оны 4-р сарын 29

“To learn a language is to have one more window from which to look at the world” – Хятадын зүйр цэцэн үгс


Дээрх үгнээс харахад “Англи хэл сурахад хамгийн зөв шалгарсан арга юу байх вэ?” гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь мэдээж амаргүй байх болно гэж гарна. Яагаад гэж үү? Судалгаагаар хэл сурахад шалгарсан ганцхан арга байхгүй гэдгийг нотолсон. Хүн бүр ондоо орчинд өсөж төрж сурч хүмүүждэг. Амьдралынхаа явцад янз бүрийн сурах арга барилыг эзэмшсэн байдаг. Өөрт тохирох сурах арга барилаа мэдэхийг хүсвэл дуустал нь уншаарай.

Англи хэл сурахыг хүсэж байгаа бол дараах зүйлсээс арга барилаа сонгоорой.

  • Бие даан номноос сурах. Ном сэтгүүл, зурагт хуудас, англи дуунууд, дүрс билэг кино, ТВ шоу, мэдээ, гэх мэт ашиглах материалууд олон. Англи хэлтэй хүмүүстэй сошиал орчинд харилцах, интернет ашиглах хувилбар бас байж болно. Эсвэл англи хэлээр ярьдаг оронд түр хугацаагаар амьдарч орчинд нь сурч болно.
  • Сургууль, сургалтад хамрагдах. Хэрвээ энэ аргыг сонгосон бол ямар арга барил, технологийг ашиглан яаж суралцах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Өөрт хамгийн сайн тохирсон аргаа сонгосноор хэл сурахад таатай орчин бүрдүүлж, түүндээ сэтгэл хангалуун байснаар ахицтайгаар сурахад тус болно.

 

Хэл сурахдаа өөрийнхөө түвшний хүмүүстэй хамтран сурч, мэргэжлийн багшаар заалгах нь хамгийн үр дүнтэй алхам юм. Шинэ хэлийг сурахдаа зөв аргачлалын дагуу сурах нь хамгийн үр өгөөжтэй арга.

Уламжлалт арга барилд байсан дүрэм болон бичих аргыг хэдийн хоцрогдсон арганд тооцогдож байна.


Уламжлалт арга барилуудын жишээ:

  • Дүрэм болон орчуулгын арга:

 

Уламжлалт хэлний арганд дүрмийг хэрэглэдэг боловч үндсэн сургалтанд ашигласан хэвээр байна.

Зорилго: утга зохиолын зохиолчын хүргэх санааг ойлгохын тулд ойлгохын тулд хэлний дүрэм, үгийн сангаас суралцах хэрэгтэй.

Суурь арга барил: хэлний дүрмийг шинжлэх, судлах, орчуулга хийх дасгалаар дамжуулан дадлагажуулна. Ашигласан бичвэрүүдээс сануулгыг сур.

Анхаарах зүйл: унших, бичих

Асуудал: Тогтвортой байдал ба нарийвчлал.

  • Хэл сурах арга зам:

 

Орчуулга хийх ач тус.

Зорилго: Өдөр тутмын өгүүлбэр, бүтцийг ашиглан хэрхэн , яаж хэлийг ашиглах талаар бодох, харилцан суралцах.

Үндсэн арга: суралцагчид асуулт, хариултыг ашиглан багштайгаа харилцах чадвараа хөгжүүлдэг. Тайлбар толь зураг эсвэл бодит зүйлсээр дамжуулан заадаг онцлогтой.

Анхаарах зүйл: ярих, сонсохийн өмнө бич. Дүрмийг практикаар олж авдаг

Асуудал: Суралцагчын идэвхи, хичээл зүтгэлээс хамаарна.

  • Ярьж сурах арга:/давталттай яриа “ухраан сонсох боломжтой”/

 

Зорилго: Шууд харилцах боломжтойгоороо онцлогтой

Үндсэн арга: өдөр тутмын нөхцөл байдлын талаарх яриа, хэллэгийн хэв маягийн давталт. Дасгал дадлага дээр тулгуурладаг бөгөөд сурагчдын хариулт автоматаар давтагдана. Үг сонгох хувилбар маш бага байдаг

Анхаарах зүйл: сонсох, ярих (ихэвчлэн давтах) бусад сурагчтай харьцах боловч багш төвлөрсөн сургалт.

Асуудал: өдөр тутмын нийтлэг яриа хэлц үгийн хэв маягийг олж авах хэрэгтэй.

 

Энэхүү арга 20-р зууны сүүлчийн хэдэн арван жилд томоохон өөрчлөлт гарсан юм.

  • Харилцааны хэл заах арга.

 

Зорилго: харилцаж сурах

Үндсэн арга: Багш суралцагчдад харилцан туслалцаа үзүүлдэг. Тиймээс суралцагч ангилаар ярих хэрэгтэй.

Анхаарах зүйл: Бүлэг болж эсвэл хамтрагчтай ярилцах хэрэгтэй. Сургалтын үйл явц хувийн бүтээлч сэтгэлгээтэй оюутны хичээл зүтгэлээс хамаарна.

Асуудал: Тухайн хүний хүргэхийг хүссэн санааг ойлгох.

Хэдийгээр өөр хэд хэдэн арга, техник байгаа ч гэсэн үүнийг дурьдах нь зүйтэй. Энэ бол хэл сурах хамгийн шилдэг, орчин үеийн арга юм. Суралцах арга барил, нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, эрэлт хэрэгцээтэй холбоотой.

● Холимог сургалт, холимогоор суралцах нь юу вэ? Онлайн сургалтаар нүүр тулсан (ангид) хосолсон сургалт. Энэ нь анги танхимд компьютер нэмэхээс хамаагүй илүү үр дүнтэй. Суралцагч болон багш нарын хэлний сургалтад хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэсэн үг юм. Энэхүү арга бол уламжлалт аргыг вэб хуудас ашиглан суралцагчдад хүргэх. Ингэснээр суралцагчдын цагийг хэмнэж хүссэн цагтаа хэрэгтэй мэдээллээ онлайнаар олж авдгаараа давуу талтай юм.