ESOL гэж юу вэ?

English Learning Tips

2019 оны 6-р сарын 22

Та ESOL сурагч болохыг хүсэж байна уу?

 

Хүүхэд залуучууд, насанд хүрэгчид гээд дэлхийн хүн бүр бусад оронд амьдардаг үе тэнгийнхэнтэйгээ харилцаж, тэдний өдөр тутмын амьдралыг мэдэж, хүсэл сонирхлоо хуваалцах, чатлах хүсэлтэй явдаг. Та ч гэсэн тэдний нэг байх. Харин та “Би тэдний хэлийг мэдэхгүй байж яаж тэдэнтэй чатлах билээ?” хэмээн өөрөөсөө асууж байж магадгүй. Хариулт нь тун энгийн: Дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хоёрдогч хэл болох Англи хэлийг сур! Хэрэв та үүнд бэлэн байвал, хаана амьдардаг, төрөлх хэл тань ямар хэл болохоос үл хамааран ESOL сурагч болох боломжтой. За гэтэл, ESOL гэж юу гэсэн үг билээ? Энэ нь Бусад Хэлээр Ярилцагч Нарт Зориулсан Англи Хэл хэмээх үгсийн товчлол юм.

ESOL сурагч болох юм бол эцэг эх нь Англи хэл сургаж, аж амьдралын захад эрт хүргэхийг хүссэн сургуулийн өмнөх насны хүүхдээс Англиар ярилцагч нийгэмлэгт карьераа эхлүүлэхийн тулд Англи хэл сурч байгаа залуучууд, чөлөөт цагаараа гадаад хэл сурахыг хүссэн ахмад настай хүмүүс гээд өөр өөр зорилго бүхий, ондоо хэл соёл, соёлтой бусад сурагчдыг хүрээнд орно гэдгээ та бараг таамагласан байх.

Хэрэв та Англиар ярилцагч улсуудын нэгэнд ажиллаж амьдардаг цагаач бол, эсвэл боловсрол дээшлүүлэх курст суралцаж байгаа, эсвэл ажилладаг компани тань таныг тийш томилсон бол, эсвэл хувийн бусад шалтгааны улмаас та тийш явах хэрэгтэй болсон бол танд нийгэмлэг дотроо болон хамтран ажиллагч нартайгаа харилцахад хангалттай хэмжээний Англи хэлний өндөр түвшинд хүрэхэд туслах, чадварлаг багш нартай сургууль, байгууллагууд бий. (Жишээлбэл, Австрали улсад ийм төрлийн хэд хэдэн байгууллага байдгийн нэг нь Сидней дэхь UNSW хэлний институт. Энд Их сургуулийн академик Англи хэлний сургалт, мэргэжлийн Англи хэл, ерөнхий Англи хэл заадаг бөгөөд IELTS, Кембрижийн шалгалт зэрэгт бэлтгэдэг. Харин Нэгдсэн Вант улсад Англи хэлийг янз бүрийн түвшинд, янз бүрийн зорилгоор заадаг хэдэн зуун сургууль, байгууллагууд байдаг)

Хэрэв Англи хэл танай улсын унаган хэл биш байгаад та хоёрдогч хэлээрээ Англи хэлийг сонгон судалдаг бол заавал гадагшаа явж Англи хэл сурах шаардлагагүй. Харин өөрийн улсын сургууль, коллеж, их сургуульдаа Англи хэл үзэх хэрэгтэй. Даанч тэр бүх сургууль, институтуудад сурагчдын сонсох, ярих, унших, бичих гэсэн чадвар нэг бүрийг хөгжүүлэх арга хэрэгсэл байдаггүй нь асуудалтай. Тийм учраас сурагч өөpөө Англи хэлтэй хүмүүстэй танилцах хэрэгтэй болж, Англиар ярилцдаг газруудад очин, анги танхимд олж мэдсэнээ өөрөө давтах хэрэгтэй болдог.

Энэ тохиолдолд бид, эдгээр бүгдийг тооцсон нэр хүндтэй хэлний академиуд байдаг гэдгийг дурдмаар байна. Тэдгээр нь танд болон бусад бүх ESOL оюутнуудад Англи хэлийг Англи хэлний орчинд нь сурах боломж олгож, таныг богино хугацаанд сайн сургахын төлөө аль болох олон хэрэгслийг санал болгодог. Үүний нэгэн гайхалтай жишээ бол Wall Street English юм. Яагаад тэр вэ? Учир нь Wall Street English-ын төвүүдэд та:

  • Үр өгөөжтэй сонсголын дасгал хийх
  • Шинэ үг хэллэг сурч, үгсийн сангаа баяжуулах
  • Унаган Англи хэлтэй багш нартай ярилцах
  • Олон төрлийн өгүүлэл нийтлэлүүд болон бодит амьдралын бичвэрүүд унших
  • Бичих чадвараа хөгжүүлэх


Хэрэв та ESOL-ын сурагч болохыг хүсэж байвал таны хэрэгцээг бүрэн хангах институтыг хайж олоорой. Гэхдээ ингэхдээ дээр дурдсанчилан сонсох, ярих, унших, бичих чадварыг хөгжилтэй аргаар сурахад тань туслах, Англи хэлтэй орчинг бүрдүүлж, дадлага хийх олон олон боломжоор хангах инуститутыг олохоо мартуузай. Та сорилтыг давахад бэлэн үү? Тийм бол ирээдүйн амьдралаа өөрчлөх адал явдалт аянаа эхлээрэй.