Аялал зугаалганд тань хэрэг болох Англи хэл

English Learning Tips

2019 оны 11-р сарын 18

Ажлаар ч бай, хувиараа ч бай бид жил бүр аялдаг. Хаашаа ч явсан Англи хэл бусад хүмүүсийн дунд хамгийн нийтлэг яригддаг хэл юм.

Таны мэдвэл зохих аяллын нийтлэг нэр томъёонууд юу вэ? Дараах хүснэгтэнд, танд хэрэг болохуйц үг хэллэгүүдийг багтаалаа.

 

Travel, trip or journey?

Travel – Аялал 

Аялал гэдэг нь нэг газраас нѳгѳѳ рүү очихыг хэлнэ. Жишээлбэл:

How often do you travel for work? 

 

Journey – Аян 

Аян гэдэг нь нэг газраас нѳгѳѳ рүү аялж байгааг илэрхийлсэн нэр үг юм. Жишээлбэл:

The journey from my home to work takes an hour.

 

Trip – Зугаалга

Зугаалга гэдэг нь ихэвчлэн нэг газар богино хугацаагаар очоод буцаж ирэхийг хэлдэг. Жишээлбэл:

Ms. Moreira is on a business trip. She’ll be back on Friday.

 

Voyage – Урт хугацааны аялал 

Ихэвчлэн дээр үед хэрэглэгддэг байсан ба усан онгоцоор хол газрыг удаан туулж очихыг хэлнэ. Жишээлбэл:

The sea voyage from Europe to America in the past was long and hard.

 

Тасалбар

Та хаашаа ч аялахаар зорьсон бай нэг талдаа “one-way (or single)” эсвэл хоёр талдаа ирж буцах “round-trip (or return)” гэсэн тасалбараас сонгон авна. Нэг талдаа тасалбар нь А цэгээс Б цэг хүртлэх бол хоёр талдаа тасалбар нь А цэгээс Б-рүү болон Б цэгээс буцаж А цэгт ирэхийг хэлнэ.

 

Хэрэв та оюутан эсвэл ѳндѳр настай иргэн (65-с дээш) бол ихэвчлэн энгийн үнээс хямдралтайгаар зорчиж болдог. Ингэснээр та 30-50%-г хэмнэнэ гэсэн үг. Зарим улсад хүүхэд болон ѳндѳр настнууд үнэгүй зорчих нь ч бий.

 

Зарим галт тэргээр зорчих аяллын үед суудлаа урьдчилан захиалж “reserve” болдог. Ингэснээр та ѳѳрийн хүссэн газраа сууж болно гэсэн үг юм. Гэвч үүн дээр бага зэргийн нэмэлт тѳлбѳр тѳлѳгддѳг.

 

Галт тэрэг болон нисэх онгоц ихэвчлэн хоёр ба түүнээс олон ангиллын суудалтай байдаг. Үүнд энгийн “economy class”, бизнесийн “business class” болон нэгдүгээр зэрэглэл “first class” орно. Энгийн зэрэглэлийн суудал хамгийн хямд байдаг бол илүү үнэтэй зэрэглэлд байх тусам суудал нь тухтай болж мөн үнэндээ орсон нэмэлт үйлчилгээг авдаг.

 

Заримдаа та суудал дүүрснээс шалтгаалаад галт тэрэг, онгоцоор зорчиж чадахгүйд ч хүрнэ. Энэ нь аль хэдийн бүх суудлын тасалбар зарагдаж дууссан “no seats left” гэсэн үг юм. Зарим агаарын тээврийн компаниуд суудал хэтрүүлэн тасалбар зарах “overbooking” тохиолдол байдаг ба энэ нь байгаа суудлаасаа  илүү тасалбар зарна гэсэн үг юм. Хэрвээ тасалбар авсан бүх хүн цагтаа ирвэл суудалгүй үлдсэн хүмүүст дараагийн нислэгт ѳндѳр зэрэглэлд суух эрх “upgrade” өгдѳг.

 

Тасалбар худалдан авахад хэрэглэгддэг зарим өгүүлбэрүүдээс дурдвал:

 

Can I have a ticket to the city center, please?

How much is a one-way ticket to San Francisco?

Can I make a seat reservation?

Are there any seats left on the next flight to London?

 

Галт тэрэгний буудал дээр

Та тасалбар зарах газраас “ticket office” эсвэл тасалбар зардаг автомат машинаас “ticket machine” тасалбар худалдан авч болно. Галт тэрэгэнд орсны дараа тасалбар шалгагчид “ticket inspector” тасалбараа шалгуулах үүрэгтэй. Та галт тэрэгний тавцанг “platform” aшиглан галт тэрэгнээс бууж сууна. Ихэнх галт тэрэгний буудал хоёроос гурван тавцантай байдаг. Та аль тавцангаас явах вэ гэдгээ ирэх явах галт тэрэг хянах самбар дээрээс “arrival and departure board” харж болно. Энэ самбар дээр аль галт тэрэг хэддүгээр тавцан дээрээс хэдэн цагаас хаашаа явах мэдээллүүдийг харж болно. Та галт тэргээ хүлээлгийн ѳрѳѳнд “waiting room” хүлээж болдог. Жишээлбэл:

 

Excuse me, can you tell me which platform the train to London leaves from?

Yes, it leaves from platform 2. You can take the steps over there.

Do you know if it’s on time?

I think there’s a ten-minute delay. I’d wait in the waiting room. It’s cold today.

 

Онгоцны буудал дээр

Та онгоцны буудал дээр ирэхдээ зѳв терминал “terminal” дээр ирж байгаагаа сайн шалгаарай. Томоохон онгоцны буудлууд ихэвчлэн хоёр ба түүнээс дээш терминалтай байдаг ба энэ нь ирэх явах нислэгийг тусгаарласан барилгыг хэлдэг. Та ѳѳрийн терминал дээр ирээд гадаад паспорт, тасалбар зэргээ үзүүлэн ѳѳрийн нислэгтээ бүртгүүлнэ “check in“. Хэрвээ та том хэмжээний тээштэй “luggage” бол онгоцны доод хэсэгт ачаанд оруулахаар цаанаасаа ѳгѳгдсѳн хэсэгт тээшээ үлдээнэ “hold “. Хэрвээ та жижиг тээштэй бол ихэвчлэн бүхээгийн тээшиндээ “cabin luggage” аваад орж болон. Та суух тасалбараа “boarding pass” авсан бол онгоц нисэх хэсэгт “departures“очно. Энэ хэсэгт очихын тулд та аюулгүй байдлын шалгалтын хэсгээр “security” орж шалгуулсны дараагаар онгоц нисэх хэсэг “departures lounge” рүү очиж болох юм. Энэ хэсэгт дэлгүүр, хоолны газрууд, уушийн газрууд ч мѳн бий. Та нислэгийн самбар “departures board” дээрээс таны нисэх онгоц хэзээ бэлэн болж буйг харж болно. Энэ хэсгээс та хэддүгээр хаалган “gate” дээр очиж онгоцондоо орохыг харж болно.

Таны нисэх онгоц зорчигчдоо оруулж эхлэх “boarding” үед та гадаад паспорт болон зорчих тасалбараа үзүүлэх шаардлагатай. Онгоц нисэхэд бэлэн болсон бол нислэгийн талбар “runway” дээрээс нисээд “take off” хүрэх газраа мѳн нислэгийн талбар дээр газардана “lands”.

 

Бусад аяллын сонголтууд

Хэрвээ танд тохиромжтой гэж үзэж байвал та машин түрээсэлж “rent” болно. Энэ нь машин түрээслэх газраас тодорхой хугацааны дотор тэдний машинаас сонгон түрээсэлж хэрэглэхийг хэлнэ. Үүний тулд танд жолооны үнэмлэх хэрэгтэй.

 

Хэрвээ та усан дээгүүр аялах шаардлага гараад мѳн машинаа авч явмаар санагдвал гаталга онгоцоор “ferry” зорчиж болно. Гаталга онгоц нь хүн бол автомашин зѳѳх зориулалттай байдаг.

 

Ихэнх том хотууд метроны шугамтай “subway”. Энэ нь газар доогуур явдаг хурдны галт тэрэг ба нэг цэгээс нѳгѳѳ цагт очих хамгийн хурдан мѳн хямд зорчих тээвэр юм. Метроны оронд та газар дээгүүр явж болохоор автобус “buses” болон трамвайгаар “trams” зорчиж ч бас болно. Мѳн зарим хотууд түрээсэлж болох дугуйтай “bicycles” байдаг.

 

Хэрвээ та хол зайд мѳнгѳѳ хэмнэж аялмаар байвал та нийтийн автобусанд “coach” сууж болно. Нийтийн автобус ихэвчлэн хол замд зориулагдсан байдаг. 

Та эдгээр үг хэллэгүүдийг сурч авснаар таны дараагийн аялал илүү хялбар болно. Дараах дасгалыг хийж ѳѳрийгѳѳ сориорой.