Wall Street English “Олон Улсын Шилдэг Боловсролын Платформ” шагнал хүртлээ

Wall Street English News

2019 оны 6-р сарын 18

Өнгөрөгч 5 дугаар сарын 15-аас 16-ний өдрүүдэд Азийн боловсролын салбарын хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүдийн “Education Investor Global Asia Summit 2019” чуулга уулзалт Сингапур улсад амжилттай зохион байгуулагдлаа.

 

Чуулга уулзалтын хүрээнд болсон “Education Investor Asia Awards” шагнал гардуулах ёслолын үеэр “Оны Шилдэг Боловсролын Платформ” номинацид Wall Street English-ийн бүтээсэн “Цогц сургалтын хөтөлбөр’ ялагчаар тодорч, Wall Street English International компаний Гүйцэтгэх захирал Дэвид Кэдвардс шагналыг гардан авчээ. Энэхүү шагналыг “Цогц сургалтын хөтөлбөр”-ийн дээд зэргийн боловсрол олгох чадамжийг өндрөөр үнэлэн олгосон юм.

WSE International компаний Гүйцэтгэх Захирал Дэвид, түүнийг дагалдан WSE International компаний Шинэ Бизнес Хөгжүүлэлтийн Захирал Лекс Бэйкер, WSE Малайз компаний захирал, менежер Ричард Гиддингс (зургаас харна уу.)

EducationInvestor Asia Awards нь Азийн боловсролын бизнест гарч буй амжилтыг тэмдэглэх, олон нийтэд сурталчлах мөн хувийн боловсролын салбарт шинээр гарч буй инновацийг танин мэдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ юм.

EducationInvestor Asia Summit чуулга уулзалт нь Азийн боловсролын салбарт инноваци, шинэчлэлт хийж буй хувийн боловсролын гол байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон салбарын мэргэжилтнүүдийг нэгэн дор хуран чуулуулж, боловсролын салбарт тулгамдаж буй олон асуудлуудыг хэлэлцэх, оролцогчдод хөрөнгө оруулагчдыг татах чиг хандлага болон боломжуудын тухай эх сурвалжаас нь сонсох боломжийг олгох гол зорилготой.

Wall Street English нь өөрсдийн гаргасан амжилтаараа ихээхэн бахархаж байгаа бөгөөд энэхүү эрхэм шагналыг хүртсэн “Цогц Сургалтын Хөтөлбөрийг”-ийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан:

 

  • Бүтээгдэхүүн болон Технологи хөгжүүлэлтийн баг
  • Бүтээгдэхүүн нэвтрүүлэлт болон Франчайзын баг
  • Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 450 гаруй төвийн нийт ажилчид, тэдний бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сайжруулалтад өгч буй санал, зөвлөмж
  • Англи хэл сурах мөрөөдлөө биелүүлэхэд бидэнд итгэж найдсан 180 гаруй мянган суралцагчдадаа баяр хүргэж байна.

 

Өнгөрөгч 2018 онд Wall Street English нь нийт 27 салбарыг дэлхий даяар шинээр нээсэн юм. Үүнээс Тайландад 3 салбар, Малайз болон Мьянмар улсад тус тус 2 салбарыг нээснээр АСЕАН –ий буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутагт нийт 7 салбар нэмэгджээ.

Мөн 2019 онд дахин 6 салбарыг AСЕАН-ий бүс нутагт нээхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд Тайланд, Вьетнам болон Индонезид нэмж салбараа нээх төдийгүй энэ оны сүүлчээр Камбож улсад хамгийн анхны салбараа нээх зорилт тавин ажиллаж байна. Өнгөрөгч 3 дугаар сард Wall Street English нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод анхны салбараа нээснээр нийт үйл ажиллагаа явуулж буй орны тоо 29 болон өссөн билээ.

2018 онд Wall Street English-ийн шинэчилсэн арга зүй болон платформ нь суралцагчдын ахиц амжилтад урьд хожид байгаагүй үр дүнг авч ирсэн бөгөөд 2019 онд ч мөн энэхүү амжилт нь үргэлжилсээр байна.

Мөн АСЕАН-ий бүсэд байрлах төвүүдийн суралцагчдын идэвх болон суралцах үйл явц нь дэлхий даяарх бусад салбарын дунджаас хоёр дахин өндөр гарсан нь дээрх амжилтанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Суралцагчдын гаргаж буй энэхүү амжилтууд нь АСЕАН-ий бүс нутагт Англи хэл суралцах хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулаад зогсохгүй орчин үеийн сайжруулсан арга барил, сургалтын систем нь сурлагын амжилтанд хэрхэн шууд нөлөөлж болдгийг харуулсан үлгэр жишээ болжээ.

Wall Street English International компаний захирал Дэвид Кэдвардс-н чуулга уулзалтын үеэр Англи хэлний боловсролын салбарын хөрөнгө оруулагчдад зориулан тавьсан илтгэлийг доорх холбоосыг дарж уншина уу!