exercisesНэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр - The First Conditional

Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр - The First Conditional

Англи хэлэнд таамаглал дэвшүүлэх 4 төрлийн өгүүлбэр байдгийн нэг нь Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлбэр. Энэхүү блогоос Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр болон түүний хэрэглээг дэлгэрэнгүй олж мэдээрэй.

 

Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийн хэрэглээ

Энэхүү хэлбэр нь одоо эсвэл ирээдүй болох үйл явдлын цаашид гарч болох боломжит үр дүн/дагаврыг илэрхийлэхэд ашиглагддаг.

Жишээлбэл,

 

If I miss the train, I’ll take the next one.

 

Эхний өгүүлбэр болох if I miss the train хэсэгт өгүүлэгдэхүүн буюу үйлийн эзний гал тэргэнд амжиж суух боломж 50%-тайг харуулж байгаа бөгөөд хэрвээ гал тэргэндээ амжиж суухгүй тохиолдолд дараагийн хийх алхам нь 100% тодорхой гэдгийг харуулж байна.

 

Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийн бүтэц

 

If + ЭНГИЙН ОДОО ЦАГ, will/won’t + үйл үг

 

If I pass this exam, I’ll celebrate.

If I pass this exam, I won’t have to do it again.

 

Мөн бусад төрлийн болзолт өгүүлбэрүүдийн нэгэн адилаар өгүүлбэрүүдийн байрыг сольж Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийг бичиж болдог.

 

Will + үйл үг if + ЭНГИЙН ОДОО ЦАГ

 

I’ll celebrate if I pass this exam.

I won’t have to do this exam again if I pass it.

 

Түүнчлэн Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийг бүтээхэд оролцож буй WILL-г өөр бусад баймж үйл үгс (modal verbs) болон захирах хүсэх төлөв бүхий үгсээр орлуулах боломжтой.

 

If it rains, we can’t play tennis.

If it rains, we must postpone our game.

If it rains, wear your waterproof clothing.

 

Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэрийг ашиглах буй тохиолдолд хамгийн гол анхаарах зүйл нь will болон if-г нэг өгүүлбэрт оруулж ашиглах болохгүй. Will нь зөвхөн нөгөө өгүүлбэрт оролцоно. Жишээлбэл;

 

We’ll be pleased if the client accepts our offer.

NOT

We’ll be pleased if the client will accept our offer.

 

Нэмэлт жишээнүүд;

 

If you practice frequently, you’ll learn quickly.

If we don’t win today, we’ll be out of the competition.

Your teacher can help if you don’t understand something.

Call me if you’re late.

If she does well in this interview, she’ll get the job.

If you’re hungry, help yourself to whatever you want.

We won’t miss the plane if we hurry.

Our boss will be really pleased if we get this contract.

 

Таны харж байгаачлан Нэгдүгээр төрлийн болзолт өгүүлбэр нь ажлын орчин, ажлаас гадуур гээд янз бүрийн нөхцөл байдалд ашиглагддаг. Тийм учраас энэхүү өгүүлбэрийг давтаж, ашиглаж сурах нь чухал ач холбогдолтой юм.

 

Болзолт өгүүлбэрийн талаарх ойлголтоо сонирхолтой даалгавраар баталгаажуулаарай.

 

Илүү олон дасгалууд
Англи хэлний “Төгс одоо цаг”- ийн хэрэглээ

English Learning Tips

Зөв мэдлэг эзэмшсэнээр Aнгли хэлний өнгөрсөн цагийг зөв ашиглахад давуу тал болно. Жирийн өнгөрсөн болон төгс одоо цагийн талаар та сайн мэдэж магадгүй.  Мөн өнгөрөн үргэлжилсэн цагийг ч сайн эзэмшсэн байж болно. Өнгөрсөн цагийн нэг хэлбэр болох төгс өнгөрсөн цагийг ашиглаж сурснаар цагуудыг хооронд нь харьцуулах, өнгөрсөн цагт хийгдсэн үйлдлийг илэрхийлэх чадварт суралцах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно. 

Англи хэлний Must, Have to, Shall болон May-ын 12 ялгаа

English Learning Tips

Англи хэлний Must, Have to, Shall болон May-ын 12 ялгаа. Англи хэлэнд дүрэм журмыг илэрхийлэх олон өөр үгс байдаг. Тэдгээр үгсийг хэрэглэж буй нөхцөл байдлаас нь шалтгаалж ялгахад төвөгтэй байдаг. Тийм учраас ямар тохиолдолд аль үгийг хэрхэн зөв ашиглах талаар мэдэх нь чухал. Та энэхүү блогоос дээрх үгсийг хэрхэн зөв ашиглах талаар олж мэдээрэй.