exercisesАнгли хэлний холбоо үйл үгс

Англи хэлний холбоо үйл үгс

Англи хэл нь маш олон өвөрмөц шинж чанартай байдаг бөгөөд, Англи хэлийг хоёр дахь хэлээр сурч буй хүмүүсийг төвөгшөөдөг нэг зүйл бол холбоо үйл үгс юм. Түүнд юу юу ордог вэ, мөн та үүнийг хэрхэн сурч болох вэ?

 

Холбоо үйл үгс буюу phrasal verb гэж юу вэ?

Холбоо үйл үг гэдэг нь хоёр, заримдаа гурван үгийг хамруулсан үйлдлийг хэлдэг юм. Үүнд эхний үг нь үйл үг байдаг бөгөөд хоёр дахь (мөн гурав дахь нь) дайвар үг эсвэл угтвар үг байдаг. Жишээлбэл;

 

Take off

 

Маш олон холбоо үйл үгс нь энгийн үйл үгстэй адилхнаар ихэвчлэн нэгээс илүү утгатай байдаг. Жишээлбэл;

 

Take off гэдэг холбоо үйл үг нь олон утгатай, үүнд:

 

  • хувцас тайлах. Take off your jacket and sit down.
  • газраас хөндийрөх. The plane took off on time.
  • хасах.They take off 50% from the original price.

 

Төрөлх хэлтэй хүмүүс тухайн өгүүлбэрийн сэдвээс хамааруулж аль утгаар ашиглагдаж байгааг мэдэж ойлгодог. Харин Англи хэлийг сурч буй хүмүүс ихэнхдээ зөв утгыг нь тааж чаддаг байсан хэдий ч энэ нь хэцүү байх нь араггүй байдаг. Жишээлбэл, Take off your jacket гэдэг өгүүлбэрийг ойлгоход амархан.

Холбоо үйл үгсийн төвөгтэй зүйл нь тэдний гол үйл үгээс өөр олон утга агуулах шинж чанар нь юм. Жишээлбэл;

 

Look up to = бишрэх

Break down = ажилхаа болих/эвдрэх

Take after = эцэг эх эсвэл хамаатан садантай ижил байх

 

Тусax, эс тусах холбоо үйл үгс

Зарим холбоо үйл үгс нь тусдаггүй, үүгээр аливаа объект заадаггүй. Энэ тохиолдолд та үүнийг жирийн үйл үг шиг ашиглаж болно. Жишээлбэл;

 

Our car broke down three times last month.

 

Бусад холбоо үйл үгс нь объект заадаг бөгөөд тусдаг. Аливаа холбоо үйл үг нь тусдаг байх тохиолдолд бид өгүүлбэрийн нэр үгийг ихэвчлэн гол үйл үг буюу дайвар үг/угтварын голд нь байршуулж өгж болдог. Жишээлбэл;

 

Put on your shoes. ЭСВЭЛ Put your shoes on.

 

Үүний утга нь өөрчлөгдөхгүй. Хэрвээ нэр үгийн оронд төлөөний үг ашиглах тохиолдолд бид төлөөний үгийг голд нь байршуулж өгнө. Жишээлбэл;

 

Put them on. (Put on them гэж хэлэхгүй.)

 

Жишээнүүд;

Here’s the form. You need to fill it in.

The clients can’t come to the meeting so we’d better call it off.

Give me your coat and I’ll hang it up.

 

Холбоо үйл үгсийг сурах шилдэг арга нь юу вэ?

Нийт хэдэн зуун холбоо үйл үгс байдаг, тийм болохоор та үгийн баялаг мэт бөөнд нь бүгдийг жагсааж сурах боломжгүй. Харин та үүнийг бусад үйл үгстэй адилхан хэмээн өнцгөөс ойлгож сурах нь зохимжтой байдаг. Аливаа холбоос үгтэй тулгарах үед үүний утгыг сэдвийн дагуу сайтар ажиглаж сурах оролдлого үйлдэх нь зөв юм. Үүний дараа бас л ойлгохгүй тохиолдолд толь бичгээс утгыг нь авч болно. Харин үүнд та Англи – Англи толь ашиглан утгыг нь уншиж, ижил утгатай үгсийг харахыг оролдоно уу!

Wall Street English сургалтын төв дээр та хичээлийн явцын турш холбоо үйл үгсийг сонсох, ярих практикаар төрөлх хэлээ сурч байгаа мэт эзэмших болно.

 

Холбоо үйл үгсийг хэзээ хэрэглэх, хэзээ хэрэглэхгүй вэ?

Төрөлх хэлтэй хүмүүс холбоо үйл үгсийг ярианы хэл буюу албан бус бичгийн хэл дээр маш ихээр ашигладаг. Гэсэн хэдий ч албан бичгийн хэл дээр илүү албан ёсны бөгөөд хэвийн үйл үгсийг ашиглан, холбоо үйл үгсийг ашиглахгүй байх нь зохимжтой байдаг.

 

Хамгын түгээмэл холбоо үйл үгс

Өдөр тутамд ашиглагддаг, таны аль хэдийн мэдэж буй холбоо үйл үгс маш олон байгаа. Харин доорх тайлбартай жишээнүүд нь хамгийн түгээмэл ашиглагддаг:

Англи хэл сурахад холбоос үйл үгсийг сурч эзэмших нь маш чухал байдаг. Гэхдээ та анзаарсан бол энэ дунд таны мэдэх, аль хэдийн ашиглаж байсан маш олон холбоо үйл үгс байгаа.

Энэхүү богино сорилийг өгч холбоо үйл үгсээ давтаарай!

Илүү олон дасгалууд
Англи хэл дээрх өнгөрсөн цагийн энгийн хувилбарыг ашиглаж сурах

English Learning Tips

Энгийн өнгөрсөн цаг буюу ‘past simple’ нь ‘present simple’ – энгийн одоо цаг буюу ‘present continuous’ үргэлжилсэн одоо цагуудтай хамт Англи хэлэнд хамгийн түгээмэл ашиглагддаг цагийн хэлбэрүүдийн нэг юм, тийм учраас та түүнийг хэрхэн ашиглахыг сурах нь маш чухал юм. Та энгийн өнгөрсөн цагийг хэрхэн ашиглахыг сурснаар аливаа хүнтэй түгдрэлгүй харилцан яриа үүсгэх нь харьцангуй амархан болдог.

Англи хэлний “Төгс өнгөрсөн цаг”-ийн хэрэглээ

English Learning Tips

Зөв мэдлэг эзэмшсэнээр Aнгли хэлний өнгөрсөн цагийг зөв ашиглахад давуу тал болно. Жирийн өнгөрсөн болон төгс одоо цагийн талаар та сайн мэдэж магадгүй.  Мөн өнгөрөн үргэлжилсэн цагийг ч сайн эзэмшсэн байж болно. Өнгөрсөн цагийн нэг хэлбэр болох төгс өнгөрсөн цагийг ашиглаж сурснаар цагуудыг хооронд нь харьцуулах, өнгөрсөн цагт хийгдсэн үйлдлийг илэрхийлэх чадварт суралцах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.