exercisesАнгли хэлний тусах болон эс тусах үйл үгс

Англи хэлний тусах болон эс тусах үйл үгс

English Learning Tips

Англи хэл суралцаж байгаа хүмүүс хэлц үйл үгс сурах шаардлага гардаг. Хэлц үйл үг сурахдаа тусах уу эс тусах уу гэдгийг бас ялгаж сурах нь чухал. Энэ үгс нь ямар утга илэрхийлж байгааг дараах текстээс уншаарай!

 

Хэлц үйл үг гэж юу вэ?

Хэлц үйл үг нь хоёр ба гурван үгсээс бүтнэ. Ихэвчлэн үйл үг дээр тэмдэг нэр эсвэл угтвар үг нэмж үүсдэг. Жишээлбэл:

To find out = to discover

 

Хэлц үйл үгsийн нэгэн ойлгомжгүй байж болохоор хэсэг нь үйл үг нь ѳѳрийн утгаас тэс ондоо утгаар хэрэглэгддэгээрээ онцлогтой.

To take over = to gain control of something (e.g. a company)

 

Тусах ба эс тусах

Бүх үйл үгс нь тусах эсвэл эс тусах гэж хуваагдана. Хэрвээ үйл үг нь тусах бол энэ нь тусагдахуунтай байна гэсэн үг. Жишээ нь:

Throw a ball.

Phone someone.

Study English.

 

Хэрвээ эс тусах үйл үг байвал тусагдахуун хэрэггүй гэсэн үг юм. Жишээлбэл:

Walk to school.

Arrive on time.

Go to the cinema.

 

Тусах хэлц үйл үг

Тусах ба эс тусах үйл үгийн утга жирийн үйл үгтэй адил хэлц үгэнд ч бас хэрэглэгддэг. Тусах үйл үг нь тусагдахуун авна. Жишээлбэл:

Hang up your jacket.

 

Хэрвээ хэлц үйл үг тусах байвал тусагдахууныг үйл үг тэмдэг нэр/угтвар үг хоёрын хооронд, эсвэл ѳгүүлбэрийн хойно орж хэрэглэгдэнэ. Утгын хувьд ялгаа гарахгүй. Жишээлбэл:

Take off your jacket. OR Take your jacket off.

 

Хэрвээ тѳлѳѳний үг хэрэглэвэл заавал голд нь байх ёстой. Жишээлбэл:

Take it off. (Not Take off it.)

 

Тусах хэлц үйл үгийн жишээнүүдээс дурдвал:

Before you use the computer you need to turn it on.

She looked at the magazine then put it down.

There are lots of dead leaves in the garden. We need to clear them up.

Make sure you fill in your landing card.

What a pretty dress! Why don’t you try it on?

If we’re going to have fish for dinner, you’d better take it out of the freezer.

That old building looks awful. They should knock it down.

If you’ve got a good idea, bring it up at the meeting.

Jill phoned. She wants you to call her back.

 

Эс тусах хэлц үйл үг

Эс тусах хэлц үйл үг нь хэрэглэхэд илүү хялбар бѳгѳѳд учир нь нэмэлт тусагдахуунд санаа зовох шаардлагагүй юм. Тусах хэлц үйл үгсийн жишээ дурдвал:

The plane took off and landed on time. (left the ground)

Where did you grow up? - In a small town just outside this city. (live your childhood)

This car is terrible. It breaks down all the time! (stops working)

You’re doing really well, so carry on like this. (continue)

He started a university course but dropped out after one year. (left/stop participating)

My colleague and I get on really well. (have a good relationship)

Pete and Sue had an argument but they’ve made up now. (reconcile)

Did you get the tickets? No, they’d sold out. (sell all those available)

 

Та Англи хэл сурахдаа тусах болон эс тусах үйл үгсийг нь сайн ажиглаж байгаарай. Хэрвээ та шинэ хэлц үйл үг сурч байхдаа тусах болон эс тусах үйл үгтэй тулгарвал тэмдэглэж аваад, үйл үгийг нь салгаж болох үгүйг нь хараарай. Мөн та өөрөө жишээ гаргаж суралцвал, тогтооход тань илүү амар байх болно. 

 

Та тусах болон эс тусах хэлц үйл үгсийн дасгал ажил хийж үзээрэй!

Илүү олон дасгалууд
Англи хэлний дуудлага – Phonetics

Англи хэлэнд зөв дуудлага бол хамгийн чухал зүйлсийн нэг. Учир нь нэг үгийг маш олон янзаар уншиж, бичиж болдог. Хэрхэн зөв дуудлагатай болохыг мэдмээр байна уу? Тэгвэл дуустал нь уншаарай.

Англи хэлний дүрмийн болон дүрмийн бус үйл үгс

English Learning Tips

Англи хэлний үйл үгийн цагуудыг хэрэглэхийн тулд үйл үгийн ѳнгѳрсѳн цагийг мэддэг байх ёстой. Бүх үйл үг суурь буюу анхны хэллэгтэй. Ихэнх үйл үг дүрмийн буюу энгийн ѳнгѳрсѳн болон төгс ѳнгѳрсѳн зэрэг нэгэн хэв маягийг дагаж тѳгсгѳлдѳѳ -ed авч хэрэглэгддэг. Гэвч заримдаа үйл үг ѳѳр тѳгсгѳлтэй байдаг ба үүнийг ‘Дүрмийн бус үйл үг’ гэнэ. Wall Street English-д суралцсанаар та дүрмийн болон дүрмийн бус үйл үгсийг хичээлийнхээ явцад суралцах ба ингэснээр танд сурахад, тогтооход хялбар болж байгаа юм. Дараах хүснэгтэд бүх тѳрѳѳс жишээ авч хэрхэн хэрэглэх, санах талаар дурдсан байгаа.