Англи хэл дээр хэрхэн түргэн уншиж, илүү ихийг ойлгох вэ?

English Learning Tips

2020 оны 3-р сарын 05

Та өдөрт хэд хэдэн удаа дохио тэмдэглэгээ болон ирсэн зурвасаа төрөлх хэлээрээ маш хурдан уншиж ойлгох хэрэгтэй болдог. Мөн та бичсэн мэдээллийг маш хурдан ойлгох өөрийн гэсэн уншлагын аргуудтай байх. Харин энэхүү блогоос тэдгээр арга барилуудыг хэрхэн Англиар уншихдаа ашиглаж болох талаар олж мэдээрэй.

 

Уншлагын төрлүүд

Бид бүгд төрөлх хэлээрээ уншихдаа ашигладаг хэд хэдэн арга барил байдаг.

  • Skimming нь аливаа эхийг унших явцдаа үг, өгүүлбэрийг нэг бүрчлэн уншилгүйгээр гол санааг нь гүйлгэж уншин, ойлгох арга юм. Хүмүүс энэхүү аргыг сонин, хэвлэлийн мэдээ унших эсвэл өгүүллэгийн ерөнхий санааг ойлгож уншихын тулд ашигладаг.
  • Scanning нь тодорхой эх дотроос мэдээллийг хайж олж унших арга юм. Энэхүү аргыг бид барааны үнэ, хүний нэр эсвэл тодорхой байршлыг хайхдаа ашигладаг.
  • Детальчлан унших – бид чөлөөт цагаараа ном уншихдаа үг нэг бүрчлэн унших хандлагатай байдаг. Мөн эд зүйлсийг хэрхэн угсрах эсвэл хоолыг ямар жорын дагуу хийх вэ гэдгийг уншихдаа детальчлан уншдаг.


Тиймээс дараагийн удаа та Англиар ямар нэгэн зүйл уншихаасаа өмнө эхлээд арга барилаа тодорхойлвол таны цагийг хэмнэх болно.

 

Гарчиг болон дэд гарчиг

Ямар ч өгүүлэл уншихынхаа өмнө та заавал гарчиг болон дэд гарчгийг нь уншаарай. Гарчгийг хэрэв замын нэг хэсэгтэй зүйрлэвэл яг л замын тэмдэглэгээ гэсэн үг. Учир нь замын тэмдэглэгээ танд хаана чухал зүйлс байгаа мөн танд хаашаа явахын тань зааж өгдөг. Зөвхөн гарчгийг нь уншаад л та тухайн өгүүлэл яг юуны тухай болох бас юу унших гэж байгаагаа таамаглаж болно.

 

Параграфын эхний мөрүүд

Хэрвээ та нэлээн урт өгүүлэл унших гэж байвал параграфын эхний өгүүлбэрийг унших нь чухал. Учир нь энэхүү эхний өгүүлбэр нь сэдвийг ерөнхийд нь илэрхийлсэн байх бөгөөд үүнээс үргэлжлэн гол санаа нь илүү дэлгэрэнгүй болж ирдэг. Энэ аргыг шалгалтын үеэр бүтэн өгүүлэл/ эх уншихад цаг хүрэлцэхгүй үед ашиглавал үр дүнтэй байдаг.

 

Толь бичгээс үг хайхаа багасгах

Та магадгүй шинэ эсвэл утгыг нь мэдэхгүй үг харагдангуутаа л толь бичиг шүүрч аваад утгыг нь хайж олмоор санагддаг байх. Гэхдээ энэ нь маш их цаг үрэхээс гадна, үргэлж та текст уншаад ойлгоно гэдэг баталгаа болж чадахгүй. Тиймээс та хэдийгээр мэдэхгүй үг байсан ч хам сэдвээр нь дамжуулж утгыг нь ойлгох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Таныг ойлгоход саад болоод байгаа 2 3 үгийг сонгоод зөвхөн Англи- Англи толь бичгээс сурахыг хичээгээрэй. Англиар нь сурсан үгээ дараа нь санахад илүү хялбар мөн хэрэглэхэд хамаагүй илүү байх болно.

 

Чухал үгсийг л хайх

Ямар ч өгүүлбэр/ хэллэгийн дотор 2-3 үг нь л маш чухал байх бөгөөд үлдсэн нь тийм ч ач холбогдолтой байдаггүй. Тэдгээр түлхүүр үгсийг олохын тулд та сайн уншиж бас ойлгодог байх хэрэгтэй. Ингэж сурахын тулд тодорхой хэмжээний дасгал сургуулилт хэрэгтэй харин үр дүнд нь таны унших чадварт чухал зуршилтай болох болно. Түлхүүр үгс нь ихэвчлэн нэр үг, үйл үг, тэмдэг нэр болон дайвар үгс байдаг. Ерөнхий утгынх нь хувьд авч үзвэл ялгамжууд болон угтвар үгс нь төдийлөн ач холбогдолтой биш юм. Та үүнийг бусдын яриаг сонсож байхдаа илүү сайн ойлгох боломжтой учир нь ярьж буй хүн зөвхөн чухал гэсэн үгнүүд дээрээ өргөлт авдаг: Жишээлбэл;

The speaker will put a stress on the most important words.

Өгүүлбэрт speaker, stress, important words гэсэн 3 үгэнд өргөлт ашигласан байна.

 

Дасгал сургуулилт

Мэдээж хэрэг хурдан уншиж сурах хамгийн гол арга бол дахин дахин давтах юм. Wall Street English таны түвшин болгонд нарийн тохирсон текстийг оруулсан байдаг. Тэдгээр нь суралцагчдын хувьд сорилт мэт санагдах хэдий ч эцэст нь уншиж ойлгох чадвартай болдог. Унших хэсэг судалж буй хичээлийн хүрээнд тодорхой дүрэм болон үгсийг багтаан бичигдсэн байх бөгөөд хичээлүүдээр дамжуулан шинэ нэр томъёо сурахын сацуу өмнө үзсэн мэдлэгээ давтах боломжийг олгодог.

 

Хэт олон мэдэхгүй үгс нь унших явцыг төвөгтэй болгодог тийм учраас манай арга барил таныг мэддэг үгс дээрээ тулгуурлан үгийн баялгаа нэмэгдүүлж, унших чадвараа сайжруулахад чиглэдэг.

Зөв техник, арга барилыг ашигласан тохиолдолд хэн ч хурдан уншиж, илүү ихийг ойлгох боломжтой. Та энэхүү блогоор дамжуулж сурсан аргуудаа манай бусад блогийг уншихдаа ашиглаарай.